Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 31.846, мөрдөн байцаалтын 3893 хэрэгт хяналт тавьж, нийт 319 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Үүнээс иргэн Б.Б, Э.Н нар нь “Тайландад өндөр цалинтай ажил байна” гэж нэр бүхий иргэдийг хууран мэхэлж, биеийг нь үнэлүүлэх зорилгоор Тайланд Улс руу явуулж, хүн худалдаалсан гэх хэргийг шийдвэрлэжээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.2, 2.3 /Хүн худалдаалах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.