Арваннэгдүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 3-ны өдрүүдэд "Өвлийн идэш-2023" өргөтгөсөн худалдааг Улаанбаатар хотын 11 цэгт зохион байгуулна. Сонгинохайрхан дүүрэгт 2, Хан-Уул дүүрэгт 2, Баянзүрх дүүрэгт 2 болон бусад дүүргүүдэд тус бүр нэг цэгийг ажиллуулах юм. Өргөтгөсөн худалдаагаар малын махыг дундын зуучлалгүйгээр малчдын гараас нийслэлийн иргэдэд шууд худалдаална.