Цагдаагийн байгууллагад 2023 оны арваннэгдүгээр сарын 24-ний орой 20.00 цагийн орчим "10 жилийн хүүхдүүд гартаа мод барьчихсан хоорондоо зодолдох гээд байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад ерөнхий боловсролын дугаар сургуулийн сурагчид цахим орчинд мэдээлэл түгээж бүлэг бөөгнөрөл үүсгэсэн байна. Өөрөөр хэлбэл, хоорондоо зодолдсон асуудал байхгүй, хүүхэд гэмтэж бэртээгүй аж.
Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс насанд хүрээгүй 20 хүнийг эцэг, эх, асран хамгаалагчид хүлээлгэн өгч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна