Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Хүчтэй салхи, шуурганы улмаас 23 гэр нуржээ

Хүчтэй салхи, шуурганы улмаас 14 цагийн байдлаар Увс аймгийн Зүүнхангай суманд автомашинтайгаа цасанд суусан 6, Ховд аймгийн Зэрэг, Цэцэг, Эрдэнэбүрэн, Чандмань суманд 19 гэр нурж, 4 байшингийн дээвэр хууларч, 2 автомашины шил хагарсан байна.
2023-12-07

Антарктидаас бусад бүх тивд цөлжилт явагдаж байна

Саудын Арабын хаант улс 2024 онд НҮБ-ын Цөлжилтийн конвенцийн талуудын XVI бага хурлыг зохион байгуулна. Даян дэлхийн газрын доройтлын санаачлагыг G20 дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд Ойрхи Дорнодын улс орнууд нэгдсээр байна.
2023-12-07

УОК: Хойд нутгаар цасан шуурга, говийн аймгаар шороон шуурга шуурахыг анхааруулж байна

Цаг агаарын аюулт үзэгдэл болж байгаатай холбогдуулан, Улсын онцгой комиссоос шуурхай мэдээлэл өглөө.
2023-12-07

Монгол Улсын парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо 17.1 хувьтай байна

Дэлхийн эдийн засгийн форумаас 2006 оноос хойш жил бүр тооцож гаргаж буй Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлт /индекс/-ээр Монгол Улс 2023 онд 146 улсаас 80 дугаарт эрэмбэлэгдэж байгаа нь эмэгтэйчүүдийн парламент дахь оролцоо нөлөөлсөн байна. Монгол Улсын парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо 17.1 хувь байгаа нь дэлхийн дунджаас 9.2 хувиар бага байна.
2023-12-07

Ховд аймгийн 3, Говь-Алтай аймгийн 1 сумыг цахилгаанаар хязгаарлажээ

Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс үүдэн 2023 оны арванхоёрдугаар сарын 6-7-нд шилжих шөнө Ховд аймгийн 3 сум, Говь-Алтай аймгийн 1 сумыг цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдаад байна.
2023-12-07

417 тээврийн хэрэгсэл хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан налуу тавцантай

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн зүгээс НЗДТГ болон яамд дахь дэд, салбар зөвлөлүүдтэй уулзалт зохион байгуулж эхэллээ.
2023-12-07

Ж.Сүхбаатарыг хилээр гарахыг хязгаарласнаар ногоон автобусны дуулиан үргэлжлэх нь

Тодруулбал, улс төрд нөлөө бүхий нэг, нийслэлийн ЗДТГ, Худалдан авах ажиллагааны газар, Нийтийн тээврийн газрын албаны 18, хувийн компанийн удирдах, гүйцэтгэх гурван албан тушаалтан, гадаадын дөрвөн иргэнийг яллагдагчаар татжээ. Дээрх яллагдагч нараас нэг хүнд цагдан хорих, 24 хүнд хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан” хэмээн мэдээлсэн юм. 
2023-12-07

ТАНИЛЦ: Прокуророос шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байсан олны анхаарал татсан хэргүүд

Сүүлийн үед нийгэмд олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдэд шүүхээс гаргаж буй шийдвэрүүдэд прокурорын байгууллагаас эсэргүүцэл бичсэн тохиолдлуудыг тоймлон хүргэе.
2023-12-07

ТАНИЛЦ: Прокуророос шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байсан олны анхаарал татсан хэргүүд

Сүүлийн үед нийгэмд олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдэд шүүхээс гаргаж буй шийдвэрүүдэд прокурорын байгууллагаас эсэргүүцэл бичсэн тохиолдлуудыг тоймлон хүргэе.
2023-12-07

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумд тогтоосон хорио цээрийн дэглэмээ цуцаллаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумд биологийн гаралтай аюулт үзэгдэл буюу гахайн мялзан бүртгэгдсэн. Тодруулбал, Хуурч багийн “Сүм”-ийн 5 дугаар гудамжинд тус сумын харьяат иргэн Г-ийн 36 гахай аравдугаар сарын 23-ны өдөр “Гахайн афирик мялзан” өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн.
2023-12-07

Зулын 25-ны их дүйчин өдөр сайн үйл хийвэл, илүү арвиждаг

Буддын шашинт улс орон, түмний дотор Монголчууд өвлийн тэргүүн сарын билгийн 25-ны өдрийг "Зулын 25"-ны их дүйчин өдөр хэмээн олон зуун жил ёслон тэмдэглэж иржээ. Шарын шашины үндэслэгч бөгөөд эрдэм номын туйлд хүртэлээ гэгээрсэн соён гийгүүлэгч их билгийн хүн хэмээн Ази даяар алдаршсан Богд Зонхова жанч халж, үүл далдалсан өдөр нь өвлийн тэргүүн сарын билгийн 25-ны өдөр гэдэг.
2023-12-07

Нөөцийн мах бэлтгэхэд анхаарч ажиллахыг Засаг дарга нарт даалгалаа 

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, ирэх хаврын хүнсний хэрэгцээнд зориулж нөөцийн мах бэлтгэхтэй холбогдуулан стандартын шаардлага хангасан мал, махыг малчдаас худалдан авах ажиллагааг зохион байгуулж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав. Мөн үүнд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх боломжийг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн болон Сангийн сайдад үүрэг болголоо. Үүнээс гадна нөөцийн махны бэлтгэн нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын чанар, аюулгүй байдалд хяналт тавьж ажиллахыг албаны хүмүүст анхааруулсан юм. Нийслэлийн хүн амын 2024 оны хаврын хүнсний хэрэгцээнд 8000 тонн мах бэлтгэж, нөөцлөхөөр салбарын яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан хамтран ажиллаж буй. 
2023-12-07

Б.Энхбаяр: Өмнөговь аймагт газрыг гадаадын иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн хэргийг АТГ-т шалгуулна

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр энэ талаар "Өмнөговь аймагт газрыг гадаадын иргэд, аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлсэн асуудал нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн, үндэсний аюулгүй байдалтай холбогдох асуудал тул нэн даруй холбогдох шийдвэрүүдийг хүчингүй болгож, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой" хэмээлээ.
2023-12-07

“Шударга бусын хонгил”-оор явахаа мэдсэн учраас Австралид амьдарсан гэв 

Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуяг тус сонсголд гэрчээр оролцох хүсэлтээ өгсөн ч тус түр хорооны дарга Б.Энхбаяр татгалзав. Тэрбээр “Tүр хорооноос 170 хүнийг гэрчээр дуудсаны дотор Б.Ганхуяг багтсан. Түүнийг шүүхийн шийдвэрийн дагуу цагдан хорьж байгаа гэсэн агуулгатай бичгийг прокурорын байгууллагаас ирүүлсэн. Үндсэн хуулиар шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. Шүүн таслах ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс нөлөөлөх ёсгүй” хэмээн тайлбарласан юм. Уг нь сонсголын өнгөрсөн өдрүүдийн хуралд хууль, хяналтын байгууллагаар шалгуулж буй хүмүүс биечлэн оролцож, тайлбар хийсэн билээ. 
2023-12-07

Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг салбарын хэмжээнд хэлэлцүүлэв

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг байнгын хорооны болон УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах чиг үүрэг бүхий Ажлын хэсгээс хүүхэд, гэр бүлийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй хийх уулзалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд зохион байгууллаа.
2023-12-07

Төөрсөн, сураггүй 501 иргэнийг аварчээ

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд арванхоёрдугаар 5-ны өдрийн 15.00-16.00 цагийн орчим сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааг тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид зохион байгуулж, эсэн мэнд оллоо.
2023-12-07

Өнгөрсөн сард олон тооны тээврийн хэрэгсэл хулгайлсан 17-19 насны дөрвөн залууг баривчилжээ

Эрүүгийн цагдаагийн албанаас Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны 11 дүгээр сард гудамж талбай, орон сууцны ил зогсоолд байрлуулсан олон тооны тээврийн хэрэгслийг удаа дараагийн үйлдлээр хулгайлсан “П” нарын 1 бүлэг 4 этгээдийг баривчилж, тээврийн хэрэгслүүдийг олж тогтоон хохирогч нарт хүлээлгэж өгчээ.
2023-12-07

Хоёр дахь ЭЕШ монгол хэл, бичгийн шалгалтаар эхэллээ

2023 оны хоёр дахь Элсэлтийн ерөнхий шалгалт 12 дугаар сарын 07-нд Улаанбаатарын цагаар 10:00 цагт Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлнэ. Энэ удаагийн шалгалтад 5645 шалгуулагч бүртгүүлжээ. Шалгалт нийслэлийн 6 байршилд явагдах юм. Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт 23-р сургууль, 39-р сургууль, 57-р сургууль, Сүхбаатар дүүрэгт 1-р сургууль, 6-р сургууль, 45-р сургуулиудад тус тус явагдана.
2023-12-07