Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс үүдэн 2023 оны арванхоёрдугаар сарын 6-7-нд шилжих шөнө Ховд аймгийн 3 сум, Говь-Алтай аймгийн 1 сумыг цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдаад байна.
Гэмтлийн шалтгааныг тогтоохоор өглөө 08:38 цагт Ховд аймгийн төвөөс “ББЭХС” ТӨХК-ийн Ховд салбарын 4 хүний бүрэлдэхүүнтэй бригад гарсан байна. “Зэрэг сумаас 3км-т тулгуур багана унасан байна” гэх иргэнээс ирсэн мэдээллийн дагуу 09:01 цагт Зэрэг дэд станцын монтёр үзлэг хийхэд 35 кВ-ын Манхан-Зэрэг ЦДАШ-ын 403, 404 тулгуур багана унасан байжээ. Мөн 405-р тулгуур цуурсан болохыг тогтоож, гэмтлийг засахаар ажиллаж байна.