2023 оны хоёр дахь Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр буюу арванхоёрдугаар дугаар сарын 7-нд Улаанбаатарын цагаар 10:00 цагт монгол хэл бичгийн шалгалтаар эхэллээ. Энэ удаагийн шалгалтад 5645 шалгуулагч бүртгүүлжээ. Шалгалтыг нийслэлийн 6 байршилд авч байгаа юм. Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт 23-р сургууль, 39-р сургууль, 57-р сургууль, Сүхбаатар дүүрэгт 1-р сургууль, 6-р сургууль, 45-р сургуулиудад тус тус шалгалт авч байна.
Энэ удаагийн шалгалтад Монгол Улсын түүхээр 540, монгол хэлний мэдлэгээр 2399, математикаар 3463, газар зүйгээр 302, биологиор 1142, англи хэлээр 2853, нийгмээр 3124, орос хэлээр 133, физикээр 1265, химийн хичээлээр 1332 шалгуулагч мэдлэгээ сорихоор бүртгүүлжээ.