Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумд биологийн гаралтай аюулт үзэгдэл буюу гахайн мялзан бүртгэгдсэн. Тодруулбал, Хуурч багийн “Сүм”-ийн 5 дугаар гудамжинд тус сумын харьяат иргэн Г-ийн 36 гахай аравдугаар сарын 23-ны өдөр “Гахайн афирик мялзан” өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авсан. Улмаар УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд аравдугаар сарын 26-ны өдрийн 23-619 дүгээр хариугаар онош тогтоогдсон. Тус сумын Засаг даргын аравдугаар сарын 27-ны өдрийн А/143 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. Хяналтын 3 цэгт Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газрын 16 ажилтан иргэн Г-ын өвчилсөн 36 гахайг зориудаар устгаж, 6370 м2 талбайд халдваргүйтгэл хийн ажиллах хугацаанд дахин мал, амьтан өвчлөөгүй тул Цагааннуур сумын Засаг даргын арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн А/165 дугаар захирамжаар цуцалсан байна.