Монгол Улс мазаалайг олон улсад сурталчлах логотой болно
Ерөнхийлөгчийн санаачилгын дагуу манай улс мазаалай хамгаалах цогц ажил хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулсан. Эл ажлын хэсэг өнгөрсөн есдүгээр сард анхдугаар хурлаа хийхдээ мазаалай хамгаалах үндэсний хөтөлбөр батлах, эл амьтныг үндэсний бахархал болгох, жил бүрийн хоёрдугаар сарын 28-ныг говийн баавгайн өдөр хэмээн үндэсний хэмжээнд зарлах зэрэг санаачилга гаргасан. Тэгвэл цаашид мазаалайтай холбоотой бүх арга хэмжээг зохион байгуулж, сурталчлахдаа уралдаанаас шалгарсан логог ашиглах нь. Ташрамд дурдахад, эл ажлын хэсэг говийн баавгайг хамгаалах нэрийн дор үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж цэгцлэх, уялдуулах чиглэлээр өдгөө ажиллаж буй гэнэ.
2023-10-25
Бэлтгэл бүлгийн багш нарыг цахимаар сургаж байна
Сургуульд элсэн суралцах хүүхдийн цогц хөгжлийг дэмжих арга зүйг тэд цахим хэлбэрээр судлан, өдөр тутмын сургалт, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх аж. Хүүхдүүдийг сургуульд элсэн суралцахад нь бэлтгэх зорилгоор дээрх яамнаас санаачлан “Миний анхны сурах бичиг” дасгал ажлын ном гаргажээ. Боловсролын салбарын эрдэмтдийн судалгааны ажлын үр дүн болон өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан уг номыг боловсруулсан гэнэ. Мөн бэлтгэл бүлгийн хүүхдийг сургах багшид дэмжлэг үзүүлэх, сургалтын арга зүйн хувилбаруудыг багтаасан “Багшийн хөтөч” зөвлөмж гаргаад байгаа аж. Эдгээр ном, зөвлөмжийн дагуу бэлтгэл бүлгийн багш нарт цахим сургалт явуулж байгаа юм.
2023-10-25
Цэргийн хувцасны болон хүнсний хангалтын төсвийг нэмсэн гэв
Ингэснээр ирэх онд нийт офицер, ахлагчийн хувцасны 60, хугацаат цэргийн алба хаагчдынхыг 100 хувь хангах боломж бүрдэнэ. Хүнсний хангалтыг ч 35 орчим хувиар өсгөхөөр тусгасан. Зэвсэглэл, техникийн шинэчлэлийн хувьд 2020 оноос нэлээд анхаарч, жил бүр тодорхой санхүүжилт суулгаж ирсний үр дүнд Монгол Улс үндэсний зэвсэг, галт хэрэгслийн үйлдвэртэй болсон. Энэ жил сум, галт хэрэгслийн үйлдвэрийг ашиглалтад оруулна. Одоогоор үйлдвэрийн тоног төхөөрөмжийг эхнээс нь татан аваад байна. Ирэх жилээс дотоодынхоо хэрэгцээг хангахуйц үйлдвэрлэл явуулах боломжтой” гэв.
2023-10-25
Нийслэлийн шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгийг тодрууллаа
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойн хүрээнд нийслэлийн шилдэг менежменттэй 10 сургууль, 11 цэцэрлэг, ментор есөн сургуулийг шалгаруулан, индексийн урамшуулал олголоо. Хүүхэд бүрд сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгийг долоо дахь шилдээ шалгаруулж байна.
2023-10-25
21 аймаг, 330 сумын бөхчүүдийг хариуцлагын сургалтад хамруулна
Ардын хувьсгалын 102 жил, Үндэсний их баяр наадам болон аймаг, сумын ой, баяр наадмын хүчит бөхийн барилдааны үеэр холбогдох хууль, дүрмийг зөрчсөн бөхчүүдэд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл оногдуулж, Монголын Үндэсний бөхийн холбоонд прокурорын мэдэгдэл хүргүүлсэн талаар өмнө нь мэдээлсэн.
2023-10-25
Сэлэнгийн Ерөө сумд ой хээрийн түймэр дэгджээ
Улмаар аравдугаар сарын 23-ны өдрийн 13:25 цагт ойн түймрийг цурамд оруулжээ. Өдгөө зүүн болон зүүн хойд хэсэгт цэвэрлэгээ хийж бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар гал түймэрт 18 га орчим талбай өртөж шатсан.
2023-10-25
Дорнодод 4.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Матад сумын Засаг даргын Тамгын газар, Хилийн цэргийн Бага хүрээгийн 8 дугаар застав, Хилийн цэргийн 0306 дугаар ангиас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлсэн. Он гарсаар Дорнод аймагт дөрвөн удаа газар хөдөлсөн аж.
2023-10-25
Их сургуулийн дэргэдэх анхны усан бассейн 25 метр урт
ОХУ-ын Шадар сайд Виктория Абрамченко хэлэхдээ “Тус салбар сургууль нь орос хэл, Оросын Холбооны Улсын боловсролын стандарт, арга зүй, мөн мэдээж Оросын соёлыг сонирхдог бүх хүмүүсийг татах цэг байх болно. Бид энэхүү усан бассейныг усан спортоор хичээллэж, усан спортоос таашаал авах боломжийг хүүхэд залуучуудад олгох зорилготой энэ объектыг өнөөдөр ийнхүү нээж байна. Энэхүү их сургуулийн усан бассейн нь улаанбаатарчуудын хувьд усан спортоор хичээллэх шинэ талбар болох юм” гэв.
2023-10-25
“Шинжаан шинфа”-гийн эрхийг шилжүүлэхээр халдсан хүмүүсийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Өвөрлөгч иргэн Б.Эрдэнэдалайгийн хувьд манай улсад нэвтрэх виз авалгүй, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь Хангийн боомтоор БНХАУ-аас ачуулсан буйданд бүгж, ачааны машинаар тээвэрлүүлэн орж ирсэн нэгэн. Ийнхүү хууль бусаар орж ирээд бичиг баримтаа хууль ёсных болгохын тулд хойд хилээр нэвтэрсэн гэх тамга даруулсан хэрэгтээ хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтнуудын хамт ял шийтгүүлсэн билээ. Харин өдгөө шүүхээр хэлэлцэхээр товлоод буй хэрэг нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжаан шинфа” ХХК-ийн 51 хувийн хувьцааг эзэмшигч Вү Жөн Жүнд 2021 оны есдүгээр сарын 7-нд халдаж, дарамтлан сүрдүүлсэн, Шадар сайдад хаягласан захидал хүргүүлэхийг завдсан гэх хэрэг.
2023-10-25
“1008 айлын орон сууц” төслийнхөнд авлигаас ангид байхыг сануулав
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс “Сэлбэ сэргэлт”, “1008 айлын орон сууцны хотхон” төслийн нэгжийн албан тушаалтнуудтай уулзав. Учир нь тус орон сууцын хөтөлбөрийг сонирхсон иргэн олон, уг орон сууцад үнэгүй оруулна, оруулахын тулд авлига өгсөн, авсан гэх мэдээлэл тархаад буй.
2023-10-25
Сураггүй болсон гэх сурагч үеийнхэнтэйгээ архидаж байжээ
Цагдаагийн байгууллагад 14 настай, эмэгтэй "Н" нь "Өглөө Сонгинохайрхан дүүрэг дэх гэрээсээ гараад, хичээлдээ очоогүй, гэртээ ч ирсэнгүй, сураггүй алга боллоо, олж өгөөч" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулахад дээрх хүүхэд нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт "Т" нарын 14-16 насны нэр бүхий хүүхдүүдийн хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсныг олж тогтоон, ар гэр, асран хамгаалагч нарт хүлээлгэн өгөх, бусад шалгалтыг зохион байгуулж байна.
2023-10-25
Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхийг гүтгэсэн хэмээн хоёр иргэнд торгох ял шийтгэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг өөрийг нь гүтгэсэн хэмээн хоёр иргэнийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсаны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Улмаар НПГ-аас иргэн Б.Пүрэвдоржид Эрүүгийн хуулийн 13.14-1-ийн “Хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан”, О.Лхагвадолгорт эл зүйл заалтаас гадна мөн хуулийн 13.5-2.1-ийн “Бүлэглэж бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж заналхийлж сүрдүүлсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн аж.
2023-10-25
Сэтгүүл зүйн шүүмжийн VII уралдааныг зарлав
Сэтгүүл зүй, хэл шинжлэл, утга зохиол, урлаг судлалын чиглэлийн багш, судлаач, сонирхогчид үүнд оролцох боломжтой. Ингэхдээ 2019 оноос хойш гарсан сэтгүүл зүйн бүтээлүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, мэргэжлийн түвшинд судалж шинжилсэн шүүмж бичих шаардлагатай аж. Түүнчлэн эрдэм шинжилгээний хэл найруулгаар бичсэн, судалгаа шинжилгээний тодорхой аргачлал ашигласан байх шаардлагыг зохион байгуулагчид тавьжээ. Судлаачдын бүтээлийг ирэх арванхоёрдугаар сарын 1-ний 17.00 цаг хүртэл msuac.sbma@gmail.com цахим хаягаар хүлээн авах нь. Судлаач CV-гээ шүүмжийн хамт илгээх ёстой юм байна.
2023-10-24
Амьгүй донорт оршуулгын тэтгэмж олгох асуудлыг хуулийн төсөлд тусгажээ
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Тус хуулийн төсөлд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлж эх орондоо нутагшуулах, дээрх чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургах, чадавхижуулахад шаардлагатай хөрөнгө санхүүгийн дэмжлэгийг Эрүүл мэндийг дэмжих сангаас олгодог байх асуудлыг хөнджээ.
2023-10-24
888 мянга гаруй иргэн тоон гарын үсэг авчээ
Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-аас 16-гаас дээш насны иргэдэд 2022 оны тавдугаар сарын 2-ноос эхлэн тоон гарын үсэг олгож эхэлсэн билээ. Иргэд тоон гарын үсгээ улсын бүртгэлийн салбар нэгж, тус байгууллагын болон ХААН банкны өөртөө үйлчлэх машинаас авах боломжтой. Тоон гарын үсэг хэрэглээнд нэвтрүүлснээр цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хоорондоо цахим хэлбэрээр гэрээ хэлцэл хийх, албан байгууллагад өргөдөл, гомдол гаргах, банк санхүү, даатгалын байгууллагуудтай цахимаар харилцах гэх мэт боломж нээгдэж, зардал хэмнэх болсон.
2023-10-24