Сэлэнгэ аймгийн Ерөө сумд ой хээрийн түймэр дэгджээ. Тодруулбал, Буургачин багийн “Цагаан тохойн Мухрын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 180 км, сумын төвөөс хойд зүгт 80 км/-т ойн гал түймэр гарсан аж. Энэ тухай дуудлагыг онцгойгийнхон аравдугаар сарын 22-ны өдрийн 13:20 цагт хүлээн авсан байна. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид тус аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэж, байгууллагын ажилтан, албан хаагчидтай хамтран түймрийг унтрааж ажиллажээ.
Улмаар аравдугаар сарын 23-ны өдрийн 13:25 цагт ойн түймрийг цурамд оруулсан байна. Өдгөө зүүн болон зүүн хойд хэсэгт цэвэрлэгээ хийж бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар гал түймэрт 18 га орчим талбай өртөж шатсан аж.