ИНЕГ болон Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ICAO) Ази, Номхон далайн бүсийн төв хамтран “Чөлөөт агаарын зайн хэрэгжилт” олон улсын форумыг ирэх сарын 9-10-нд Улаанбаатарт анх удаа зохион байгуулахаар болжээ. Тус форумд Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA), Иргэний агаарын навигацын үйлчилгээний байгууллага (CANSO), Холбооны нисэхийн захиргаа (FAA) зэрэг олон улсын болон дотоодын агаарын тээвэрлэгч, нислэгийн хөдөлгөөний менежментийн техник, технологи үйлдвэрлэгч оролцох юм байна. Мөн салбарын мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчид цуглан чөлөөт агаарын зайн хэрэгжилтийн өнөөгийн түвшин, боломж, сорилтуудын тухай хэлэлцэж, цаашдын чиг хандлага, агаарын навигацын сүүлийн үеийн ололт, хөгжил, дэвшлийн талаар туршлага солилцоногэдгийгЗТХЯ-наас мэдээллээ. Энэхүү олон улсын форумыг Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил”, салбарын яамны “Тээврийн долоо хоног” арга хэмжээний хүрээнд зохион байгуулах юм.