Асралт хайрханд түр амрах, отоглох цэг байгуулав
Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа “Мазаалай” клубтэй хамтран Асралт хайрхан уулын явган аяллын зам, маршрутын дагуу тэмдэг, тэмдэглэгээ тавьж, түр амрах болон отоглох цэг байгуулжээ. Хэнтийн нурууны ноён оргил болсон тус уулын маршрутаар жилд дунджаар 1000 орчим иргэн явганаар зорчдог гэнэ. Уулын спортын мэргэжлийн тамирчид ч Асралт хайрханыг зорих нь олон аж. Тухайн хэсгийн замд аялагч, алхагчдад зориулсан тэмдэг, тэмдэглэгээ байдаггүйгээс иргэд төөрөх, аюул эрсдэлтэй газраар явах, бэртэж гэмтэх тохиолдол цөөнгүй гардаг байна. Иймд дээрх байгууллагынхан зорчигчдын хэрэгцээ шаардлагад тулгуурлан энэ ажлыг санаачилжээ.
2023-11-07
Залууст өөр нийгмийг зураглах боломж олгох ёстой
“Өнөөдөр автобус удаан хүлээгээгүйдээ үнэхээр баяртай байна” гэж шахцалдсан олны дунд зогсох хоёр охин ярьж байлаа. Монголын, ялангуяа Улаанбаатар хотынхны хувьд тулгамдсан асуудал залуу үеийнхний өдөр тутмын амьдралд ийм л нөлөө үзүүлж байна. Автобус удаан хүлээхгүй байх, шахцалдсан ч хамаагүй түүнд багтаж суух нь монгол хүүхэд, залуусын хувьд азтай явдал болтлоо нийгэм доройтсон нь энэ. Уг нь автобусаар саадгүй, аюулгүй зорчих зэрэг нь иргэдийн наад захын хэрэгцээ байх ёстой. Гэтэл манай хот ийм нөхцөлийг ч бүрдүүлж чадахгүйд хүртлээ арчаагүйтэж байгааг хүүхдүүдийн ярианаас ойлгож болно.
2023-11-07
Гэр хороололд “What3words” хаягжилтын систем нэвтрүүллээ
“What3words” гэдэг нь хаягжилтын систем юм. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд интернэтгүй үед ч энэхүүаппликэйшнийг ашиглан, түргэнийэмнэлэг, онцгой, цагдаа дуудаж боломжтой. Мөн томчууд гэртээ урьсан зочны өөдөөс нь угтаж, “Одоо зүүн, дараа нь баруун, чигээрээ яв” гэх зэргээр заах шаардлагагүй. Тохиолдлын гурван үг сонгон, өөрийн байгаа газраа тодорхойлоод хаягаа танилдаа илгээснээр хаягийн илэрц тодорхой “замчилна”. Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас цаашдаа гурван үгт хаягийг хэрэглэж хэвшихийг уриалсан. Улмаар эхний ээлжид E-Mongolia системийн “Ekids”-тцагдаагийн байгууллага, онцгой байдал гэх мэтчилэн яаралтай тусламжуудыг суулгаж өгсөн байна.
2023-11-07
“Ураныг уусгах аргаар олборлох тул байгаль орчин, хүн, малд хор хөнөөлгүй”
“Монгол Улс уранаа ашиглаж эхлэх нь”, “Францын компани Дорноговийн нутгаас олборлолт явуулах нь”, “Уран олборлох нь аюултай. Ер нь уран аюултай”, “Уранаар эдийн засгаа солонгоруулж байгаа олон орон бий”, “Ураныг аюул, эрсдэлгүй олборлож болдог” гэх мэт мэдээлэл сүүлийн саруудад эрчимтэй тархах болсон. Тиймээс бид “Уран гэж юу юм, үүнийг хэрхэн олборлох вэ, байгаль, хүн, малд хор хөнөөлтэй юү, уран олборлосноор Монгол Улсад эдийн засгийн болон бусад талын ямар ашиг, үр өгөөжтэй байх вэ” зэрэг асуултын хариуг олохоор Дорноговь аймгийн Улаанбадрах сумд орших, “Бадрах энержи” компанийн “Зөөвч-Овоо” төслийн талбайг зорилоо.
2023-11-07