Цаг агаарын онцгой нөхцөл байдал үүссэн өнгөрөгч өдрүүдэд Завхан аймаг дахь Хилийн цэргийн 0277 дугаар ангийн хариуцсан хэсгээр Оросын Холбооны Улсын талаас Монгол Улсын тал руу 29 тооны адуу бэлчээрээр улсын хил давсныг хилчид илрүүлж, хилийн дэглэмийн гэрээний дагуу шийдвэрлэлээ.
Мөн Дорноговь, Завхан аймаг дахь Хилийн цэргийн 0129, 0277 дугаар ангийн хариуцсан хэсгээр гурван удаагийн 139 тооны мал бэлчээрээр улсын хилд тулсныг илрүүлж, малыг эздэд нь хүлээлгэн өгсөн байна.