Дулааны шугам сүлжээний их засварын ажил 95 хувьтай байна
Нийслэлийн дулааны шугам сүлжээний их засварын ажил 95, урсгал засварын ажил 96.6 хувьтай байна. Халаалтын 596, халуун усны 1706 метр урт шугам солихоос халаалтын шугамын гүйцэтгэл 63, халуун усны шугамын гүйцэтгэл 38 хувьд хүрчээ.
2023-09-28
Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа
НИТХ-ын ээлжит бус XIV хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг боллоо. Эхний хэлэлцүүлгээр өвөлжилтийн бэлтгэл болон Бумбатын рашааныг орон нутгийн тусгай хамгаалалтын бүсэд авах тухай зэрэг асуудлыг хэлэлцсэн. Тэгвэл хоёрдугаар хэлэлцүүлгээр Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төсөлд НИТХ дахь ажлын хороод болон намын бүлгүүд санал, дүгнэлтээ хэллээ.
2023-09-28
Аравдугаар сард цас орж, цасан шуурга шуурна
Аравдугаар сарын агаарын дундаж температурыг Цаг уур, орчны шинжилгээний газраас танилцууллаа. Ирэх сард дундаж температур баруун болон говийн аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
2023-09-28
Улаанбаатар хот бондоо аравдугаар сарын 2-4-нд худалдаална
Үүний эхний үе шат буюу 277.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаасыг нэгжийг нь 100,000 төгрөгөөр, 17.2 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олон нийтэд арилжаалахаар боллоо. Нийслэлийн татварын орлогоор баталгаажсан Улаанбаатар хотын бондын хүүг зургаан сар тутамд төлөх бөгөөд хүүгийн орлогын албан татвар нь таван хувь байх юм.
2023-09-28
Үерийн хамгаалалтын 26.5 км сувгийг цэвэрлэжээ
Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд “Геодези, усны барилга, байгууламжийн газар” /ГУББГ/ ОНӨААТҮГ-аас шугам сүлжээний цэвэрлэгээ, худгийн засвар, нөхөн сэргээлт, шугам угсралт, үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн цэвэрлэгээ, хөргөлтийн насос станцын засвар арчлалт гэсэн таван чиглэлийн ажлыг гүйцэтгэж байна.
2023-09-28
Багш нарын цалин, хангамжийн талаар салбарын хэлэлцээрт тусгана гэв
2023-2025 оны Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийн хүрээнд боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллаж буй ажилтан, албан хаагчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, цалин хөлс, орлогын зохистой байдлыг хангах, хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгааг хангах асуудлыг салбарын хэлэлцээрт талууд тусгахаар болжээ. Түүнчлэн шинэчлэн баталсан Боловсролын ерөнхий хууль, бусад дагалдах хууль тогтоомжийг таниулах, сурталчлах, хэрэгжүүлэхэд хамтран ажилласнаар үр дүнд хүрэхийг онцоллоо. Цаашид багш, ажилтны хөдөлмөрлөх нөхцөл, цалин хөлс, нийгмийн баталгааны талаар дээрх холбооныхонтой хэлэлцэн, шийдвэрлэхийг БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга тэмдэглэв.
2023-09-28
“Элсэн цөлийн сафари” аяллыг Монголд зохион байгуулна
Засгийн газрын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд Монголын их говьд аялал жуулчлалын кемп байгуулан, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл, Дубайг хариуцсан Гүйцэтгэх захирал Сажид Мухаммад болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
2023-09-28
Авлигын эсрэг сургалтад 497 хүнийг хамруулав
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Татварын ерөнхий газар, Хавдар судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар
2023-09-28
Мөөг судлаач А.Цолмон үндэсний ялагчаар тодорлоо
Хоёрдугаар байрт ХБНГУ-ын Техникийн их сургуулийн магистрант, “Volt way technology” компанийн үүсгэн байгуулагч Э.Жавхлан “Хайбрид машины батарейг дахин ашиглах” судалгаагаараа шалгарчээ. БНСУ-ын Улсаны их сургуулийн судлаач Г.Болормаа “Батарейн дахь цавууны үүрэг” илтгэлээрээ гуравдугаар байр эзэлсэн байна. Уг хурлыг манай улсад 2019 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй бөгөөд энэ удаа дотоодын эрдэмтдээс гадна БНСУ, ХБНГУ, Финланд, Энэтхэгт ажиллаж, суралцаж буй залуу судлаачид оролцож, инженер, технологи, хими, хүрээлэн буй орчин, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн сэдвээрх илтгэлүүдээ танилцуулжээ. Хурлын ерөнхий зохион байгуулагчаар БШУЯ, “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ ажиллажээ.
2023-09-28
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 60 орчим хувьтай байна
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа инженер хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ. Тухайлбал, Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах үүднээс Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилт төслөөр нийт дөрвөн цэцэрлэг, гурван сургуульд дулаалгын ажил хийжээ.
2023-09-28