Дорнод аймагт сураггүй алга болсон хүүгийн цогцсыг олжээ. "Дорнод аймгийн цагдаагийн газраас эрэн сурвалжлаж байсан 7 настай “С” хүүг иргэний мэдээллээр тус аймгийн төвийн Хэрлэн сумын гуравдугаар баг Хөгшир гэх газарт дэрсэн дундаас олсон бөгөөд уг хэрэгт холбогдуулан 34 настай “Б” гэгчийг шалгаж байна" гэж мэдэгдлээ.
Тус аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар багийн нутагт есдүгээр сарын 25-нд долоон настай хүү сураггүй алга болсон. Хүү цэцэрлэг, халуун усны урд тухайн өдрийн 17.00 цаг орчмоос гэрээсээ гараад сураггүй алга болсон байна.
Хүүг эрэн хайх ажиллагаа явагдаж, дөрөв хоног хайсны эцэст цогцсыг нь олжээ. тодруулбал, цагдаагийн газарт ирсэн мэдээллийн дагуу цагдаагийн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг томилогдон эрэн, шалгах ажиллагааг тасралтгүй явуулсан.
Мөн Чойбалсан хотод зохион байгуулагдаж байгаа гамшгаас хамгаалах улсын сургуулилтад оролцохоор ирсэн нисдэг тэрэг бүхий баг тус эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байна.