Нийслэлийн Прокурорын газраас “Нүүрсний” гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдуулан Т.Аюурсайхан, ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд яллах дүгнэлт үйлдэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Гэм буруугийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болохоор товлосон.
Гэвч шүүх хурал эхэлсэн ч шүүгдэгч Б.Ганхуяг нарын өмгөөлөгчөөс тус шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан. Тэгвэл шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд шүүх хурлыг ирэх сарын 30-ны өдөр хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа.