Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Боловсрол

Сургууль бол цэцэрлэг биш гэдгийг зургаан настнуудад ойлгуулах нь чухал

2024-2025 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг “E-Mongolia” цахим системээр энэ сарын 12-25-нд бүртгэх юм байна. Улсын хэмжээнд энэ онд 77 285 хүүхэд сургуульд элсэх аж. Анх удаа сургуулийн босго алхах гэж буй зургаан настнуудын сэтгэл зүйг хэрхэн бэлдэх вэ гэдэг асуудал эцэг, эхчүүдэд тулгардаг. Тэгвэл энэ талаар Боловсролын ерөнхий газрын Суралцагчийн хөгжлийн газрын Тэгш хамруулах боловсролын хэлтсийн мэргэжилтэн Э.Нарантуяа дараах зөвлөгөөг өглөө. Тэрбээр “Хамгийн чухал нь хүүхдийнхээ сэтгэл зүйг бэлдэх. Таны хүүхдэд шинэ орчин нөхцөлд өмнө нь харж байгаагүй багш, хүүхдүүдтэй уулзаж, сэтгэл зүйн хувьд дасан зохицох хугацаа хэрэгтэй. Өдөр тутамдаа хийдэг байсан дадлаа өөрчилж, танихгүй, мэдэхгүй зүйлстэй тулгарч, шинэ хүрээлэлд ороход тэдэнд айдас мэдрэгддэг
2024-08-08

Бага ангийн сурагчдын бичгийн хэрэгсэлд харандаа ашиглахыг зөвлөв

Хүүхэд алдаанаасаа айх бус засаж залруулан суралцах боломжийг бий болгох үүднээс энэ хичээлийн жилээс эхлэн бага ангийн сурагчдын бичгийн хэрэгсэлд харандаа ашиглахыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас багш, эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөв.
2024-08-08

Сурагчийн дүрэмт хувцасны стандартыг шинэчлэх ажлын хэсэг байгуулах нь

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор Боловсролын яамныханд шийдвэрлэх, өөрчлөх ажил тун их байна. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны стандартыг шинэчлэх талаар ярьж эхлэв. Боловсролын сайд П.Наранбаяр өчигдөр Оёдлын холбооны төлөөллүүдтэй уулзаж, тус салбарын нөхцөл байдал, сурагчийн дүрэмт болон цэцэрлэгийн хүүхдүүдийн биеийн тамирын хувцасны талаар санал солилцсон юм. Яамны зүгээс дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, сурагчийн дүрэмт хувцсыг хүүхдийн хөдөлгөөнд нийцтэй, эцэг, эхэд санхүүгийн хүндрэл бага учруулахаар шийдвэрлэх саналтай байгаагаа уламжилжээ
2024-08-08

Япон сурагчид монгол ахуйтай танилцаж байна

Япон хүүхдүүд монгол ахуйтай танилцаж байна. Тодруулбал, Боловсролын яам, Япон Улсын Шизүока мужийн Боловсролын газар, Дорноговь аймгийн ЗДТГ-ын хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд багш, сурагч солилцооны хөтөлбөрийг энэ жил 13 дахь удаагаа хэрэгжүүлж байгаа аж. Үүний хүрээнд Шизүока мужийн албаны хүмүүс болон ахлах сургуулийн 20 сурагч, таван багш манай улсад иржээ. Тэд өдгөө Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын зургаадугаар сургуульд монгол хэл соёл, түүх уламжлал, ардын ёс заншил, боловсрол, урлагийн чиглэлээр хичээл үзэж буй аж
2024-08-07

1993 оноос хойш Монгол Улсаас 750 орчим оюутан Австрали улсад суралцжээ

Боловсролын сайд П.Наранбаяр Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд хатагтай Кэйти Смитийг хүлээн авч цаашдын боловсролын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
2024-08-07

Боловсролын сайдын Зүүн бүс хариуцсан орон тооны бус зөвлөхөөр Л.Лхагвасүрэн томилогдов

Боловсролын сайд П.Наранбаяр Зүүн бүс хариуцсан орон тооны бус зөвлөхөөрөө Л.Лхагвасүрэнг томилов.
2024-08-07

Сурагчийн дүрэмт хувцсанд поло цамцны сонголт нэмж магадгүй

Боловсролын сайд оёдлын холбооны төлөөлөлтэй уулзаж, тус салбарын нөхцөл байдал, сурагчийн дүрэмт хувцас, цэцэрлэгийн биеийн тамирын хувцасны асуудлаар санал солилцов.
2024-08-07

Боловсролын сайд П.Наранбаяр “1000 ном” төслийн хөтөлбөртэй танилцав

Хүүхдүүдийн уншиж ойлгох, өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэх зорилготой дээрх төслийн хүрээнд 3-18 насны хүүхдүүдийн онцлогт тохирсон сэдвүүд бүхий 1000 номын жагсаалтыг гаргаж, ном унших дадал бий болгох хөтөлбөрийг боловсруулсан байна.
2024-08-06

Монгол хэл, бичгийн шалгалтыг 10 дугаар ангидаа өгөх боломжийг судална

Их, дээд сургуульд элсэх сурагч бүр монгол хэл, бичгийн шалгалт өгч, тэнцсэн байх шаардлага тавьдаг. Энэ нь сургуульд элсэх босго болдог билээ. Уг шалгалтыг сурагчид төгссөнийхөө дараа буюу элсэлтийн шалгалтын өмнө өгдөг. Үүнд тэнцээгүй нь наймдугаар сард дахин шалгуулж байгаа. Тэгвэл монгол хэл, бичгийн шалгалтыг сурагчдад 10 дугаар ангиасаа эхлэн өгөх боломжийг судалж, санал, шийдэл гаргах үүргийг Боловсролын сайд П.Наранбаяр холбогдох албаныханд өгсөн байна. Боловсролын сайдын шуурхай хуралдаан өчигдөр болох үеэр тэрбээр ийнхүү үүрэгдсэн байна. 
2024-08-06

Боловсролын сайдын шуурхай хуралдаан боллоо

Цэцэрлэгийн цахим бүртгэлийн хүсэлтийг E-Mongolia системээр хүлээн авч эхэлсэн.
2024-08-05

2024-2025 оны хичээлийн жилд 27 сургууль, 48 цэцэрлэг шинээр ашиглалтад орно

Үргэлжлүүлэн Геодези, усны барилга байгууламжийн газраас үерийн болзошгүй эрсдэлээс сэргийлэх чиглэлээр авч
2024-08-05

Далд уурхайн музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төв нээнэ

Монголын далд уурхайн музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төвийг энэ сарын 8-нд нээнэ. Хэнтий аймгийн Бэрхийн уурхайг хаасан тул Уулын цехийн хэсгийг музей, сургалт, судалгаа, аялал жуулчлалын төв болгохоор Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд 2018 онд шийдвэрлэсэн юм. Үүний дагуу тус уурхайг музейн зориулалтаар ашиглах талаар судалгаа хийж, цаашид авах арга хэмжээний тухай санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг тухайн жил байгуулж байлаа. Төслийн багийнхан БНСУ, ХБНГУ-аас туршлага судалж, техник, эдийн засгийн үндэслэлийг нь 2020 онд батлуулсан аж. 
2024-08-02

Элсэлтийн ерөнхий шалгалтын материалыг зөв хариултын хамт ил болгов

2024 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын материалыг зөв хариултын хамт олон нийтэд нээлттэй болгов. 
2024-08-01

Хичээлийн шинэ жилийг угтсан үзэсгэлэн худалдаа зохион байгуулах нь

2024-2025 оны хичээлийн шинэ жилийг угтан хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болсноо Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв. Нийслэлийн есөн дүүргийн 15 байршилд ийм арга хэмжээг өнөөдрөөс эхлүүлэх нь. Сурагч, оюутан, эцэг, эхчүүдэд ойрхон, хүртээмжтэй, харьцангуй хямд үнээр хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас, шаардлагатай бусад хэрэгслийг худалдан авах боломжийг үзэсгэлэн худалдаагаар бүрдүүлэх зорилго тавьжээ
2024-08-01

Олон улсын математикийн олимпиадаас багийн төрөлдгурван мөнгөн медаль хүртэв

Бага, дунд ангийн сурагчдын олон улсын математикийн олимпиадын багийн төрөлд монгол хүүхдүүд хоёрдугаар байр эзэллээ. Эл олимпиадыг Энэтхэг улсад өнгөрсөн сарын 26-31-нд зохион байгуулсан юм. Монголын сурагчид ганцаарчилсан бодолтын төрлөөс таван мөнгө, 10 хүрэл медаль хүртэж, зургаа нь шагналт байрт шалгарав. Мөн багийн төрөлд гурван мөнгө хүртжээ.
2024-08-01

Цэцэрлэгийн хүүхдүүдийн цахим бүртгэл маргааш эхэлнэ

Цэцэрлэгийн бүртгэл 2024 оны наймдугаар сарын 1-ний пүрэв гарагаас, ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэлийг 2024 оны наймдугаар сарын 12-ны даваа гарагаас эхлэх талаар Боловсролын ерөнхий газраас мэдээлсэн юм. Бүртгэлийг emongolia цахим портал, esis боловсролын салбарын мэдээллийн системээр явуулна. Хэрэв хүсэлт явуулах боломжгүй бол харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт хандаж зөвлөгөө, дэмжлэг авахыг Боловсролын Ерөнхий газраас сануулж байна.
2024-07-31

Багш нарын урт амралтыг хоёр хуваах саналаа хүргүүлжээ

Багш нар 48 хоног амардаг. Энэ бол Хөдөлмөрийн болон Боловсролын ерөнхий хуульд заасан эрх. Уг урт амралтыг нэг дор эдлүүлэхэд багш нар 9 сарын өмнөхөн ажилдаа ороход хүрдэг.
2024-07-30

Дэлхийн сампингийн аварга шалгаруулах тэмцээнээс 10 алтан цом хүртэв

“World city cup-2024” буюу дэлхийн сампингийн аварга шалгаруулах тэмцээнийг Малайз улсад уржигдар зохион байгууллаа. Уг тэмцээнд Оюуны хөгжлийг дэмжих академийн 21 сурагч долоон төрөлд өрсөлдсөн юм байна. Тэднээс Б.Шинэ-Эрдэнэ, Э.Нэгүүн, О.Намулун, Б.Цолмон зэрэг 10 хүүхэд алтан цом хүртсэн аж. Мөн Б.Ухаанзаяа, Ү.Аминшагай, Ж.Сумъяабазар, Г.Мөнхжин нарын11 сурагч мөнгөн цомын эзэн болжээ. Эл тэмцээнд 25 улсын 500 гаруй хүүхэд оролцсон байна. Монгол Улсаас 21 хүүхэд үүнд өрсөлдөж, ийнхүү бүгд амжилт гаргалаа
2024-07-30