Боловсролын сайд П.Наранбаяр Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд хатагтай Кэйти Смитийг хүлээн авч цаашдын боловсролын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын үеэр 2021 онд Засгийн газраас 2022-2025 оны хооронд хэрэгжүүлэх “Бүх нийтийн Англи хэлний суралцахуйг дэмжих” арга хэмжээг баталсны хүрээнд “Англофоны уулзалт” болон МУИС дээр нээгдэх Англи Хэлний Сургалтын шинэ төвийн үйл ажиллагаанд Австрали улс хувь нэмрээ оруулж хамтран ажиллах талаар хэлэлцэв.
Австралийн ЗГ-ын тэтгэлэг (Australian Awards) нь залуу мэргэжилтнүүдэд Австрали улсад магистрын сургалтад суралцах боломж олгож ирсэн бөгөөд 1993 оноос хойш Монгол улсаас 750 орчим оюутан суралцан ирж улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байна.