2024 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын материалыг зөв хариултын хамт олон нийтэд нээлттэй болгов. Ингэснээр жил жилийн материал дээр багш, сурагчид ажиллаж уг шалгалтад бэлдэх боломжтой болохын дээр ирэх жилүүдийн шалгалтын материалын чанар, шалгуулагчдын оноо ч дээшлэх ач холбогдолтой хэмээн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэв.