Бага, дунд ангийн сурагчдын олон улсын математикийн олимпиадын багийн төрөлд монгол хүүхдүүд хоёрдугаар байр эзэллээ. Эл олимпиадыг Энэтхэг улсад өнгөрсөн сарын 26-31-нд зохион байгуулсан юм. Монголын сурагчид ганцаарчилсан бодолтын төрлөөс таван мөнгө, 10 хүрэл медаль хүртэж, зургаа нь шагналт байрт шалгарав. Мөн багийн төрөлд гурван мөнгө хүртжээ. Монгол Улсаас 28 сурагч долоон баг болж уг олимпиадад оролцсон юм байна. Тэднээс нийслэлийн 11 дүгээр сургуулийн сурагчид гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, зургаа нь шагналт байрт шалгарсан аж.
Бэлтгэсэн А.Үүл