Багш нар 48 хоног амардаг. Энэ бол Хөдөлмөрийн болон Боловсролын ерөнхий хуульд заасан эрх. Уг урт амралтыг нэг дор эдлүүлэхэд багш нар 9 сарын өмнөхөн ажилдаа ороход хүрдэг. Тиймээс 2024-2025 оны хичээлийн жилд 1 дүгээр сарын эхний долоо хоногт ажлын 5 хоног, зуны хугацаанд 43 хоног байхаар хоёр хуваах шаардлагатай хэмээн Боловсрол, шинжлэх ухааны яам үзжээ. Ингэснээр багш нар 8 дугаар сард ажилдаа арай эртхэн орж, хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ хангах боломжтой болж буй юм.
Яамны зүгээс “Боловсролын ерөнхий газар”-т дээрх байдлаар багш нарын амралтыг зохицуулах зөвлөмжийг хүргүүлэв. 1 дүгээр сарын эхний долоо хоногт ямар нэг ажлыг сургууль дээр зохион байгуулалгүй, сургалт, уралдаан тэмцээн багш нар дунд зохион байгуулахгүй байхыг мөн давхар чиглэл болгов. Ажиллах илүү таатай орчин, зохион байгуулалтыг бид эрэлхийлсээр байх болно.