Говийн их дархан цаазат газрын зэрлэг амьтдад өвс, тэжээл тавьж өгчээ
Тодруулбал, тус газрын хар сүүлт зээр, тахь нутагладаг бүс нутаг болох Хонь усны баянбүрд, Хоолойн толгойн чиглэлд 45 боодол өвс, Тахь усны баянбүрдэд 22 боодол өвс, Хээрийн зэрлэг тахийн сүргүүдэд 8 цэгт өвс тавьж биотехникийн арга хэмжээ авч ажилласан талаар БОАЖЯ-аас мэдээллээ.
2023-02-06
Улаанбаатарт 9 хэм хүйтэн байна
Ойрын өдрүүдэд уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн байна. Улаанбаатарт өдөртөө 9, шөнөдөө 23 хэм хүйтэн байна.
2023-02-05
Японы Улсаас Сав газрын захиргаадаад автомашин бэлэглэлээ
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Кояма Исао нар Япон Улсын Засгийн газрын “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих зорилгоор богино долгионы холбоогоор тоноглогдсон, туулах чадвар сайтай Ниссан Патрол (Y-61) маркийн 30 автомашиныг Сав газрын захиргаад болон Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын харьяа байгууллагуудад хүлээлгэн өгөв.
2023-02-03
Увсад 162 бөхөн бүртгэлээ
Одоогоос 70 гаруй жилийн өмнө буюу 1950-иад оны үед тус аймгийн Завхан сумд цөөн тооны бөхөн тоологдсон ч 2014 он хүртэл энэ талаар тодорхой бүртгэл, судалгаа байгаагүй гэнэ
2023-02-01
АНУ-ын Засгийн газар Монгол Улсын зудын эрсдэлийн эсрэг тусламж үзүүллээ
Улаанбаатар хот – АНУ-ын Засгийн газар Монгол Улсад зудын эрсдлийг бууруулах хүчин чармайлтын хүрээнд нэг зуун мянган ам. долларын тусламжийг Олон Улсын Хөгжлийн Агентлагаас (ОУХА) Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээр дамжуулан олгохоор боллоо. Энэхүү тусламж нь эрсдэлтэй бүсийн малчин айлуудад мөнгөн тэтгэлэгийн хэлбэрээр очих юм.
2023-01-31