Франчуудын хийсэн “Монгол-Баавгайн хөндий” баримтат кино ОУ-ын кино наадамд тэргүүлэв. Түүнд Хөвсгөлийн байгаль хамгаалагчдын, Ж.Төмөрсүхийн ажил амьдралыг өгүүлдэг.
Франц улсад 01 сарын 20-28 өдрүүдэд зохион байгуулагдсан Олон улсын “Fipadoc” кино наадамд Францын гэрэл зурагчин, кино найруулагч Хамид Сардар, Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхтэй хамтран хийсэн “Монгол-Баавгайн хөндий” кино тэргүүлжээ.
Монголын хойд нутгийн хөвч тайга, ан амьтад, нутгийн иргэдийн зан заншил, ахуй амьдралыг харуулсан тус киног хийх гэж киноны багийнхан хоёр сарын турш Хөвсгөлийн Улаан тайгын байгаль хамгаалагчдыг дагаж хамт ажиллаж амьдарчээ.
Хөвсгөлийн Улаан тайгын хамгаалагч Ж.Төмөрсүх энэ тухай ярихдаа "Биднийг л гайхаж байх шиг байсан. Хамид "Гайхалтай байгалийг үүзэж, гайхалтай хүмүүстэй танилцлаа. Монголчуудыг байгальдаа, амьтаддаа ийм хайртай гэж бодоогүй" хэмээн талархаж байжээ.
Нийт таван улсын байгаль хамгаалагчдын тухай хийсэн кинонуудаас Монголд хийсэн тэдний баримтад кино ийнхүү тэрүүлэв.
Киноны найруулагчаар ажилласан Хамид Сардар-Афхами нь Монгол орны нүүдэлчин соёл ахуйг дэлхий нийтэд таниулах зорилгоор манай улсад тогтмол ирж ажиллаж байгаа юм байна. Түүний намтарт Харвардын Их Сургуульд Санскрит, Төвд судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан судлаач. Түүний зургууд National Geographic Adventure, Le Figaro, Paris Match зэрэг нэр хүндтэй хэвлэлүүдэд нийтлэгддэг байна. Өмнөн хийсэн “Цаа бугын хүмүүс” баримтат кино нь Канадын кино наадмаас “Соёлын шилдэг кино”-ны шагналыг хүртэж байсан" гэжээ.