Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн судлаач, доктор Н.Цэвээнмядаг тэргүүтэй хүмүүсийн 2014 онд бөгжилсөн хээрийн галуу Өмнөд Энэтхэгийн Кунтанкулам дархан цаазат газарт бүртгэгдсэн талаар тус улсын Тамил Наду мужийн шувуу хамгаалах байгууллагаас мэдээлжээ. Манай улс шинжлэх ухааны судалгааны зорилгоор шувуу бөгжлөхдөө ногоон өнгийн цагариг ашигладаг гэнэ. Энэтхэгийн шувуу судлаачид эл таних тэмдгийн дагуу манай улсын эрдэмтэдтэй холбогдож, шаардлагатай мэдээллийг тодруулсан байна. Монголын судлаачид хамгийн өндөрт нисдэг гэх эл төрлийн шувууны нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг тандах зорилгоор найман жилийн өмнө “F-60” тэмдэглэгээ бүхий ногоон бөгж зүүж байжээ.
Бэлтгэсэн Н.Мишээл