Увс аймгийн Тэс сумын Цагаантолгой багийн “Гийгний-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 175 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 15 км-т, Ө-50°32’24.0”, У-93°49’12.0”/ 02.02-ны өдрийн 07.05 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 07.13 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн.Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Тэс сумын Засаг даргын Тамгын газар болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй аж.