Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Мазаалайг таниулсан “Говийн баавгай” зогсож болзошгүй

Монголд хамгийн удаан, тогтвортой үргэлжилж буй төсөл “Говийн баавгай” гэхэд хилсдэхгүй. 2005 оноос хэрэгжүүлсэн энэ төслийн хүрээнд мазаалайн тоо толгойг тогтоох, амьдрах орчныг судлах олон ажил хийдэг. БОАЖЯ-ныхан 2000 оны эхээр олон улсын эрдэмтдийг Монголд урьж, уулзалт хийхдээ тэднээс мазаалайг судалж, хамгаалахыг хүссэн юм. Үүний дараа Дэлхийн баавгай хамгаалах нийгэмлэгийн ерөнхийлөгч Харри Рейнолдс 2006 онд Японд болсон олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр “Би сайн дураараа ажлаа хүлээлгэн өгч, үлдсэн амьдралдаа Монголын говийн баавгайг судална” хэмээсэн аж. Монголынх гэж онцлоод байгаагийн учир нь дэлхийн өөр хаана ч говьд амьдардаг баавгай үгүй. Тухайн үед манай судлаачид өнөөх л санхүүгийн асуудлаас болж дорвитой “хөдлөх” боломжгүй байж.
2020-10-20