Сүүлийн үед ариун цэврийн хулсан цаасны хэрэглээ өсөж байгаа аж. Энэ төрлийн бүтээгдэхүүн нь 100 хувь байгалийн гаралтай, хүний биед сөрөг нөлөөгүй, будагч бодисгүй учраас байгальд ээлтэй сонголтод тооцогддог. Харин буруу хэрэглэж, зориулалтын газар нь хаяагүй тохиолдолд хулсан цаас ихээхэн хор хөнөөлтэйг мэргэжлийнхэн онцолж байна. Тодруулбал, зарим иргэний хайнга байдал, буруу хэвшил (суултуур луу ариун цэврийн цаас хийх)-ээс болж, шугам сүлжээ эвдрэх, доголдох тохиолдол олширчээ. Ийм цаасыг хулсны мяндаснаас гаргаж авдаг учир ижил бүтээгдэхүүнээс бат бөх, зузаан, усанд уусахдаа удаан гэнэ. Тиймээс шугам сүлжээний бөглөрөл үүсгэгч хүчин зүйлүүдийн нэгт тооцогдож байна.
Бэлтгэсэн: Н.Буян