Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “ICT expo” үзэсгэлэнг 14 дэх жилдээ зохион байгууллаа. Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, старт-апууд энэ арга хэмжээнд оролцож шинэ технологи, шийдэл бүхий бүтээлээ танилцуулдаг билээ. 2020 оны онцлох шийдэл бүхий технологиор Норвегийн TOMRA брэндийн дахивар хаягдал авах машин шалгарчээ. “Хог хаягдлын салбарт дэвшилтэт технологи нэвтр үүлэх нь” төслийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны захиалгаар “Мог пластик” компани, “Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн” ТББ хамтран дээрх автомат машиныг импортолж, тус үзэсгэлэнгийн үеэр туршив. Төхөөр өмж нь өдөрт 300 орчим ундааны сав, 200 гаруй лааз хүлээн авах хүчин чадалтай. Хуванцар хаягдал болон лаазыг жингээр нь мэдэрч үнийн дүнг тогтоох бөгөөд ус, ундааны нэг савыг 500 төгр өгөөр худалдан авч буй. Ингэхдээ “Monpay” аппликэйшн ашиглан төлбөрөө иргэдийн цахим дансаар дамжуулан олгож байгаа аж. Туршилт ийнхүү амжилттай болсон учир дахивар авах автомат машиныг үйлчилгээний зарим газарт байршуулахаар төлөвлөжээ. Эхний байгууллагаар “Emart” худалдааны төвийг сонгосон гэнэ.
Дахивар хог авах автомат машинд хуванцар болон лааз хаях заавар:
- Та үйлчлүүлэхээсээ өмнө “Monpay” аппликэйшнийг гар утсандаа суулган, цахим дансаа нээнэ.
- Үүний дараа утасны дугаараа бүртгүүлж, төлбөрөө нэгж болгон авах боломжтой.
- Автомат төхөөрөмжийн хуванцар хаягдал авах хэсэг рүү хогоо хийж цахим бүртгэлийн самбарт утасны дугаараа оруулснаар дансанд тань нэгж орно.
- Мөн төлбөрөө сайн үйлсийн аянд хандивлах боломжтой аж.