ЦУОШГ: Шуурганы үеэр автомашин нь гэмтсэн иргэд нөхөн төлбөр авах боломжтой
Сүүлийн өдрүүдэд Монгол орны ихэнх нутгаар шороон шуурга хүчтэй шуурч, иргэдэд хохирол учраад буй. Үүнтэй холбогдуулан Цаг уур орчны шинжилгээний газраас "Шороон шуурга нь олон цагаар хүчтэй шуурах нь авто машины агаар шүүгчийг бөглөх зэрэг олон аюулыг дагуулах боловч хамгийн аюултай нь таны машины шил болон будгийг зүлгээд тавьсан юм шиг л болгоно.
2023-05-22
Улаанбаатарт 21 хэм дулаан байна
Маргааш нутгийн баруун хэсгээр хур тунадас орж, бусад нутгаар хур тунадас орохгүй дулаарна. Улаанбаатарт өдөртөө 21, шөнөдөө 4 хэм дулаан байна.
2023-05-22
Д.Батсүх: Цайны замын олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүд Монголд ирж туршлагаа хуваалцаж байна
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар Аялал жуулчлалын холбоотой хамтран “Улаанбаатар травэл экспо-2023” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг “Мишээл экспо” төвд ес дэх жилдээ зохион байгуулж байна. Үзэсгэлэнд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон гадаад, дотоодын аялал жуулчлалын тур оператор компани зэрэг нийт 180 орчим байгууллага, аж ахуйн нэгж оролцож байгаа юм. Тодруулбал, Цайны замын олон улсын аялал жуулчлалын холбоо буюу Монгол, ОХУ, БНХАУ-ын төлөөллүүд, БНСУ-ын аяллын компаниуд оролцож байна.
2023-05-21
Аяллын үеийн аюулгүй ажиллагаагаа хангаарай
Аялалд ХБНГУ-аас ирсэн зөвлөх Штефан, хөгжлийн зөвлөх Маркус, Ар туул, Оросоо тревэлийн морин хөтөч, Төв аймгийн Батсүмбэр сумын морин хөтөч нар, хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид оролцлоо.
2023-05-21
“Тэрбум мод” сан 34 төсөлд 1.34 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор болов
Төрийн өмчийн цэцэрлэг, сургуулийг ногоон байгууламжтай болгох, олон нийтийн оролцоонд суурилсан ойжуулалт, нөхөн сэргээлт хийх, тогтвортой хөгжлийн мэдлэг, экологийн боловсрол олгох гэсэн үндсэн гурван чиглэлээр төслийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлахад197 санал ирүүлсэн аж. Үүний 100 нь ойжуулалт, нөхөн сэргээлт, 62 нь экологийн боловсрол, 35 нь сургууль, цэцэрлэгийн ногоон байгууламжтай холбоотой төсөл байжээ.
2023-05-19
Дулааны шугам засварын ажлын хүрээнд 14 мод тайрах нь
Холбогдох албаны хүмүүс дулааны шугам засварын ажил хийх нэрийдлээр Бага тойрог дахь нийтийн эзэмшлийн гудамжинд байсан том моднуудыг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр тайрсан нь шүүмжлэл дагуулаад буй. Тэгвэл ийм шалтгаанаар дахиад долоон мод тайрахаар төлөвлөж байгаа аж. Чингэлтэй дүүргийн IV хорооны нутаг, Цаг уур, орчны шинжилгээний газар орчим
2023-05-19
Нийслэлд тарьсан моддын 90 гаруй хувь нь ургасан гэв
Бүх нийтээр мод тарих өдөр болон Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих, арчлах ажил тавдугаар сарын 13-20-ны хооронд үргэлжилж байна. Нийслэлийн хувьд энэ жил найман байршилд мод тарьж, арчилж буй юм.
2023-05-18
Монгол орны нутаг дэвсгэрт сүүлийн 12 жилд газар 327 576 удаа хөдөлжээ
Тодруулбал, Улаанбаатар хотод газар хөдөлж, онц байдал тогтоосон үед төрийн байгууллагууд хэрхэн хамтран ажиллахыг сургуулилах гэнэ. 2011 оноос өнгөрсөн жилийг дуусталх буюу сүүлийн 12 жилийн хугацаанд улсын хэмжээнд болон нийслэлд газар хэдэн удаа хөдөлсөн, тэдгээрийн хүч нь хэдэн магнитуд байсныг тоон мэдээнд үзүүллээ.
2023-05-18
Баруун болон говийн бүсэд хэт халах, хуурайшилт ихсэх эрсдэлтэйг анхааруулав
Цаг уур, орчны шинжилгээний газраас 2023 оны зуны саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг өчигдөр танилцууллаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард олон жилийн дунджаас 2.5 градусаар хүйтэн байсан бол энэ сарын эхний хагасын байдлаар нутгийн баруун хагаст ахиу хур тунадас орж, сэрүүссэнийг дурдав. Харин зургаа, долоо, наймдугаар сарын агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, баруун болон говийн бүсийн зарим хэсэгт дунджаас дулаан байх төлөв гарчээ. Хур тунадасны хувьд мөн л баруун болон говийн аймгуудад олон жилийн дунджаас бага орох төлөвтэй буй гэнэ. Үүний улмаас тухайн бүс нутагт хэт халах, хуурайшилт, түймэр гарах нь нэмэгдэх, ган гачиг болох эрсдэлтэйг цаг уурч Б.Жаргалан анхаарууллаа.
2023-05-17
Улаанбаатарт 16 хэм дулаан байна
Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, 18-нд ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна. Улаанбаатарт өдөртөө 16, шөнөдөө 1 хэм дулаан байна.
2023-05-17
Биологийн олон янз байдлын өдрийг долоо хоног тэмдэглэнэ
Тэгвэл 32 дахь удаагийн тэмдэглэлт өдрийг дэлхий нийт “Хэлцлээс хэрэгжилтэд: Биологийн олон янз байдлын хамгааллыг эрчимжүүлцгээе” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Манай улс Биологийн олон янз байдлын тухай суурь конвенцод нэгдсэний 30 жилийн ой өнөө жил тохиож буйтай холбогдуулан энэ удаагийн тэмдэглэлт өдрийн үйл ажиллагааг долоо хоногийн хугацаанд буюу 16-22-нд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
2023-05-16
Аялал жуулчлалын үйлчилгээнд стандарт алга
Амралт, аялал жуулчлалын цогцолбор гэх атлаа цахилгаан, халуун ус нь байсхийгээд л тасарчихдаг, хоол нь цагтаа гардаггүй зэрэг нь гадаадынхныг гайхшируулж орхижээ. Аялал зохион байгуулсан тур оператор компанийн залуу аргаа бараад тус амралтын газрынханд гомдол гаргахад “Танайх шаардлага өндөртэй учир жуулчныг чинь дахиж хүлээж авахгүй” гэж хөөх шахам аягласан байна. Үүнд унтууцсан залуу “Үйлчилгээний байгууллагууд ийм байдалтай байхад манай улс нэг сая жуулчин хүлээж авах тухай яриад ч, мөрөөдөөд ч хэрэггүй” хэмээн бухимдлаа илэрхийлжээ.
2023-05-16
Хөгширсөн, илжирсэн гэх нэрээр том моднуудаа хядаж дуусгах нь
Төр, засаг иргэдийг мод тарихад, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулахыг уриалж буй ч харьяа байгууллагууд нь үүний эсрэг үйл ажиллагаа явуулж байна уу гэлтэй байгальд халтай үйлдэл гаргах болов. Холбогдох албаны хүмүүс дулааны шугам засварын ажилтай холбогдуулан Бага тойрог дахь нийтийн эзэмшлийн гудамжинд байсан том моднуудыг “хяргаж”, хожуул болгосон нь олон нийтээс шүүмжлэл дагуулаад байна. Энэхүү үйл явдал Бүх нийтийн мод тарих үндэсний өдөртэй давхацсан нь гал дээр тос нэмсэн хэрэг болов. Бухимдсан иргэд “Манай улс тэрбум мод тарих бус, тайрах хөтөлбөр хэрэгжүүлж байна” хэмээн шүүмжлэлтэй хандлаа.
2023-05-16