Улсын хэмжээнд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх “Бэлэн бай” аяныг эхлүүлжээ. Үүний хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран ирэх сарын 7-9-нд газар хөдлөлтийн гамшгийн үед авах арга хэмжээний стратегийн команд штабын томоохон сургуулилалтыг анх удаа зохион байгуулах нь. Тодруулбал, Улаанбаатар хотод газар хөдөлж, онц байдал тогтоосон үед төрийн байгууллагууд хэрхэн хамтран ажиллахыг сургуулилах гэнэ. 2011 оноос өнгөрсөн жилийг дуусталх буюу сүүлийн 12 жилийн хугацаанд улсын хэмжээнд болон нийслэлд газар хэдэн удаа хөдөлсөн, тэдгээрийн хүч нь хэдэн магнитуд байсныг тоон мэдээнд үзүүллээ.