Хан Хэнтийн УТХГ-ын захиргаа, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Хагийн хар нуурын чиглэлд морин аялал эрхэлдэг морин хөтөч нарт GIZ-ийн SPASES төсөлтэй хамтран аяллын үеийн аюулгүй ажиллагаа, анхан шатны тусламж үзүүлэх талаарх сургалт, аялал уулзалтыг зохион байгууллаа.
Аялалд ХБНГУ-аас ирсэн зөвлөх Штефан, хөгжлийн зөвлөх Маркус, Ар туул, Оросоо тревэлийн морин хөтөч, Төв аймгийн Батсүмбэр сумын морин хөтөч нар, хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид оролцлоо.