Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөдөө

 Завхан аймгийн Сантмаргац, Яруу сумын 100 жилийн ой тохиож байна 

Энэ өдрүүдэд Завхан аймгийн Сантмаргац, Яруу сумд 100 жилийн ойгоо тэмдэглэж байна.  Сантмаргаз сум нь 1924 онд байгуулагдсан, 239 183 га нутаг дэвсгэртэй, сумын төв Холбоо нь Улистайгаас 310 км Улаанбаатараас 1047 км зайд оршино.
2024-07-26

Усны ослоос урьдчилан сэргийлэх самбарыг олноор байршуулъя

“Аав аа, битгий яв л даа, аюултай шүү дээ” хэмээн хүүхдүүд уйлна. Эрэгт буй хүмүүс хэн нэгний нэрийг дуудаж, гэр бүлийнх нь гишүүд уйлж, нуур луу орохоор зүтгэнэ. Амьд, эсэх нь ч мэдэгдэхгүй нэг минут. Энгийн үед урсаад л өнгөрдөг нэг хором амь дүйсэн үед маш урт хугацаа. Нуурын эргээс 10 орчим метрийн зайд “Найзад минь туслаач. Сэлж чаддаг хүмүүс байна уу, гуйя” хэмээн хүмүүс хашхирна. Тэдэн рүү хэдэн хүн сэлж очиж буй харагдана. Эрэг дээрх хүмүүсийн уйлах чимээ, хэн нэгний нэрийг дуудах нь тасралтгүй үргэлжилсээр
2024-07-26

Дорноговь аймгийн Сайншанд сумаас Хамрын хийд чиглэлд зорчиход хүндрэлтэй байна

Дорноговь аймгийн Сайншанд сумын төвөөс Хамрын хийд рүү явах авто зам үерийн улмаас эвдэрчээ. Уржигдар нэг цаг үргэлжлэн орсон борооны улмаас нөхцөл байдал ийн хүндэрч, автомашинаар зорчих аргагүй болсон аж. Тиймээс тус хэсгийн замыг өчигдрийн 12.00 цаг хүртэл түр хугацаанд хаав. Уг чиглэлийн зам өнгөрсөн зургаадугаар сард ч усанд автаж, эвдэрсэн юм. “Ус зайлуулах шугам сүлжээ дутмаг, зам засварын ажлыг нь дутуу гүйцэтгэснээс ийм явдал байнга гарч байна” хэмээн орон нутгийн иргэд шүүмжилж байлаа
2024-07-26

Гантай нутгийн хэмжээ 10 орчим хувиар буурчээ

Бэлчээрийн ургамлын гарц өмнөх арав хоногийнхтой харьцуулахад 10 орчим хувиар нэмэгдсэнийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Тодруулбал, ихэнх нутгаар ахиу хэмжээний хур тунадас орж, зуншлагын байдал харьцангуй сайжирчээ. Өмнөх арав хоногийнхтой харьцуулахад энэ сарын 20-ны байдлаар гантай нутгийн хэмжээ 10 орчим хувиар буурсан аж. Гэсэн ч бэлчээрийн ургамлын гарц нийт нутгийн 10 орчим хувьд муу байгаа гэнэ. Өмнөговь, Дорноговийн зарим, Дундговь, Хөвсгөл, Баянхонгорын цөөн сумын нутаг үүнд багтаж байна. Өнгөрсөн сарын 20-ны байдлаар нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургамлын гарц муу байсан юм.
2024-07-24

Бурхан буудай уулыг анх удаа тахив

Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумын нутагт орших Бурхан буудай хайрхан уулыг тайх ёслол өнгөрсөн бямба гарагт буюу долоодугаар сарын 20-нд боллоо. Монголчууд эртнээс бурхан хэмээн хүндэтгэж, дээдлэн шүтэж ирсэн хоёр их хайрхны нэг болох Алтайн нурууны салбар Бурхан буудай уулын унаган төрх, ургамал, амьтан, түүх соёлын дурсгалыг хамгаалах зорилгоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 онд зарлиг гаргаж, төрийн тахилгатай болгосон юм. Тэгвэл тус уулыг тахих ёслолыг XVII жарны хилэнт эх хэмээх модон луу жилийн зуны адаг цагаагчин хонь сарын хөхөгчин тахиа өдөр ийнхүү анх удаа зохион байгуулав
2024-07-22

Өвөрхангай аймагт “сарлагийн баяр” болно

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд 2024 оны долдугаар сарын 23-ны өдөр “Сарлагийн баяр” үйл ажиллагааг 15 дэх жилдээ зохион байгуулна.
2024-07-17

Улаанбаатар-Арвайхээр чиглэлд түр замаар зорчуулна

Монгол Улсын 2024 оны Улсын Төсвийн тухай хуульд “Чойр – Мандалговь -Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто зам, Арвайхээр – Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын эхний үе шатны ажил” болох “Арвайхээр – Мандалговь чиглэлийн 2.61 км авто зам болон Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн авто замтай нийлэх хоёр түвшний уулзвар 6.12км”-ын ажил тусгагдсан. Тус ажил нь А0301 Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн улсын чанартай авто замын Улаанбаатар талаасаа 410-412 дахь километрт 2,6 км давхцаж байна.
2024-07-16

1-1.2 сая дотоодын жуулчин орон нутагт аялна гэж тооцжээ

“Улаанбаатар аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагынхан дотоодын аялал жуулчлалын чиг хандлагын талаар хийсэн судалгааныхаа үр дүнг олон нийтэд танилцууллаа. Тус байгууллагын судлаач, мэргэжилтнүүд “Улаанбаатар трэвэл экспо” арга хэмжээний үеэр 350 орчим хүнийг хамруулан санал асуулга явуулж, түүндээ үндэслэн дүн шинжилгээ, тооцоо хийсэн байна. 
2024-07-08

Хатгал-Хүзүүвчийн шил чиглэлийн 5.5 км замыг энэ долоо хоногт ашиглалтад оруулна

Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөвсгөл аймгийн аялал жуучлалын гол маршрутуудын нэг Хатгал-Хүзүүвчийн шил чиглэлд тавьж буй хатуу хучилттай 5.5 км авто замын ажлыг энэ долоо хоногт дуусгах товтой байгааг БОАЖЯ-наас мэдээлэв. 
2024-07-01

Цагааннуур боомтын хүчин чадлыг 5 дахин нэмэгдүүлнэ

Хилийн үр ашгийг нэмэгдүүлэх тогтвортой худалдаа төслийн хэрэгжилтийн хүрээнд Монгол Улсыг Дундад -Азийн худалдааны төв сүлжээнд холбох Цагааннуур боомтын хүчин чадал, зорчигч-тээврийн нэвтрүүлэх чадвар 5 дахин нэмэгдэх тооцооллыг гаргаад байна.
2024-07-01

Бэлчээрийн ургамлын гарц хэвийн байна

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал зургадугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 20 гаруй хувьд хэвийн байна.
2024-06-24

“Darhkan united arena” хоёр заал, бөхийн бэлтгэлийн заал, фитнесс заал, усан бассейнтай

 Монгол Улсын Засгийн Газар, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо, ЗГТА-Биеийн тамир, спортын улсын хорооны захиалга, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан аймагт 2200 хүний суудалтай “Darhkan united arena”-г ашиглалтад орууллаа.
2024-06-22

ЗАВХАН: Үерт автсан 42 гэрийг нүүлгэн шилжүүлж, ариутгал хийлээ

УОК-ын Шуурхай бүлэг Завхан аймгийн Улиастай суманд үүссэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан тус аймагт энэ сарын 18-19-ний өдрүүдэд ажиллалаа.
2024-06-20

Үерт автсан 40 өрхөд гэр олгоно

Завхан аймгийн Улиастай суманд өчигдөр (2024.06.17) түр зуурын хүчтэй аадар бороо орсны улмаас олон айл үерт автсан. Улмаар өнөөдөр  УОК-ын Шуурхай штабыг хуралдуулж, гамшгийн нөхцөл байдлыг үнэлж дүгнэн, шуурхай шийдвэр гаргалаа.
2024-06-18

Уруйн үерт өртсөн 15 өрхийг нүүлгэн шилжүүлжээ

Завхайн аймгийн Улиастай сумын Жинст багт өчигөдөр уруйн үер буусан. Тус үерт автсан айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, иргэдийг аврах ажлыг Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Цагдаагийн газар, Аймгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн ажиллалаа.
2024-06-18

Солонготын даваанд хатуу хучилттай зам тавина

Завхан аймгийн Их-Уул сумын Солонготын давааны 11.66 км авто замыг хатуу хучилттай болгох зураг төслийг боловсруулж байна.
2024-06-14

Орхоны хөндийд нутагшуулсан тарваганы тоо 100 хүрчээ

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд нутагшуулсан тарваганы тоо өсжээ.
2024-06-14

Мотоциклтой зорчиж явсан иргэн аянгад цохиулж нас баржээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи хүчтэй салхилж буй. Өнгөрсөн пүрэв гарагт 17.00 цагийн үед Налайх дүүргийн нутагт нэг иргэн аянгад цохиулж нас барсан мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мотоциклтой зорчиж явсан эхнэр, нөхөр хоёр аянгад цохиулснаас эхнэр нь газар дээрээ нас барсан байна. Харин нөхөр нь түлэгдэж, эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж буй аж. Мөн тус дүүргийн VI хороонд байрлах хиймэл нууранд хүн живсэн дуудлага онцгой байдлын газарт өчигдөр 14.02 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүнийг очиход 16 настай эрэгтэй усанд осолдсон байжээ. Алба хаагчид хоёр метр гүнтэй хиймэл нууранд 20 удаа шумбаж байж, цогцсыг нь олжээ. 
2024-06-10