Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд нутагшуулсан тарваганы тоо өсжээ. Тарвага их өсөж буй газраас тарваганы тоо толгой нэн ховордсон газар нутагт сэлгэн нутагшуулах зорилгоор 2019 онд хоёр бүл, 2022 онд хоёр ширхэг цагаан тарвага авчирч нутагшуулав.
Одоогийн байдлаар 100 орчим, мөн цагаан тарвага нь долоо болж өссөн байна. Мөн тус бүс нутгуудад судалгаа шинжилгээ хийх, хулгайн анчдаас урьдчилан сэргийлэх зорилгоор хяналтын камер байршуулж эхэлжээ.