Монгол Улсын эдийн засгийн хөгжил, ялангуяа экспорт импортын өсөн нэмэгдэж буй өнөөгийн хэрэгцээг хангахын тулд ийнхүү боомтуудыг хөгжүүлэхэд Засгийн газраас онцгойлон анхаарч байна.
Цагааннуур боомт нь 1924 онд “Хөшөө модны” гааль нэртэйгээр анх байгуулагдсан. 2005 онд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9-р багийн
нутаг Улаанбайшинт нэртэй газарт шилжин байрласан. Олон улсын зэрэглэлтэй, байнгын горимоор ажилладаг боомт юм.