Говь-Алтай аймагт газар 3.8 магнитудын хүчтэй хөдлөв
Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт газар 3.8 магнитудын хүчтэй хөдөлжээ. Тодруулбал, Бугат сумын төвөөс баруун урагш 38, Төгрөгөөс 84, Алтайн төвөөс баруун хойд зүгт 107 км зайд уржигдар 15.26 цагийн орчимд газар хөдөлснийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийнхэн мэдээллээ. Чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн ч учирсан хохиролгүй гэнэ.
2025-01-07
Малын тоо өмнөх оныхоосоо 10.9 хувь буюу долоон сая толгойгоор буурчээ
Үндэсний статистикийн хорооноос мал тооллогын өнгөрсөн оны урьдчилсан дүнг танилцууллаа. Улсын хэмжээнд 2024 онд 57.6 сая толгой мал бүртгэжээ. Үүний дотор адуу 4.7, үхэр 5.1, хонь 24.5, ямаа 22.9 сая, тэмээ 480.6 мянга байсныг судалгааны тайланд дурдсан байна. Дээрх дүн нь өмнөх оныхоосоо 10.9 хувиар буюу долоон саяар буурсан үзүүлэлт аж.
2025-01-06
Зудын нэн их эрсдэл 17 хувиар нэмэгдэнэ гэв
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавх, эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийнхөн уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн индекст суурилсан санхүүжилтийн болон төлөвлөлтийн арга зүйг боловсруулснаа өнгөрсөн баасан гарагт танилцууллаа.
2024-11-11
Сурагчид айдасгүйгээр хувцсаа солих өрөөтэй боллоо
Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас энэ онд зарласан “Асуудлаас шийдэлд” уралдаанд аймгийн “Тэмүүжин” ЕБС хамт олноороо оролцож, сурагчдынхаа хамгийн тулгамдсан гэж үзсэн спорт танхимын хувцас солих өрөөг байгууллаа.
2024-10-05
“Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” үндэсний форум болно
Жендэрийн үндэсний хороо НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд Ховд аймгийн Жендэрийн салбар хороо, Засаг даргын Тамгын газартай хамтран “Тогтвортой хөгжилд эмэгтэйчүүдийн манлайлал” үндэсний форумыг 09-р сарын 16-ны өдөр Ховд хотод зохион байгуулах гэж байна.
2024-09-13
Баяннуурыг сэргээх ажил 75 хувьтай байна
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар усны нөөц, хангамжийг сайжруулах зорилгоор “333 нуур” санаачилга гаргаад буй. Шинээр хөв цөөрөм байгуулах, бохирдож, усны түвшин нь багассан нууруудыг сэргээх, хуучин услалтын систем, хаягдсан байгууламжуудыг засажсайшруулахзамаар эл санаачилгаа хэрэгжүүлэхээр болсноо зарласан билээ.
2024-08-27