Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар усны нөөц, хангамжийг сайжруулах зорилгоор “333 нуур” санаачилга гаргаад буй. Шинээр хөв цөөрөм байгуулах, бохирдож, усны түвшин нь багассан нууруудыг сэргээх, хуучин услалтын систем, хаягдсан байгууламжуудыг засажсайшруулахзамаар эл санаачилгаа хэрэгжүүлэхээр болсноо зарласан билээ. Тэгвэл үүний хүрээнд Булган аймгийн Баяннуур сумын нутаг дахь Баяннуурыг сэргээх ажлыг “Усны барилга” ХХК улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгааг Усны газраас мэдээлэв.
Энэ ажлыг хуучин услалтын систем, хаягдсан байгууламжийг сэргээх аргаар хийж байгаа аж. Тодруулбал, Туул голд түшиглэн байгуулсан ус чиглүүлэх байгууламжийн тусламжтайгаар Баяннуурт ил ба далд аргаар ус шилжүүлж, урсцыг нь тохируулах юм байна. Одоогоор ажлын гүйцэтгэл 75 хувьтай буй гэнэ. Тус ажил амжилттай болбол томоохон гол, нууруудыг ийм байдлаар сэргээх, үерийн ус хуримтлуулж, нөөц бүрдүүлэх жишиг тогтоно хэмээн усны инженерүүд үзэж байгаа юм.
Н.ГАН