Манай орны ихэнх гол, мөрний мөсний зузаан тогтвортой нэмэгдэж буй ч өмнөх оны мөн үеийнхээс 5-45 см-ээр бага байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Мөн зарим голд харз, халиа, тошин үүссэний улмаас мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж буй гэнэ.
Тухайлбал, Хүдэр, Онги, Сэлэнгэ зэрэг голын мөсний зузаан өмнөх 10 хоногийн дунджаас 5-10 см-ээр нимгэрсэн байна. Иймд мөсний зузаан нуурын толио болон голын нийт уртын дагууд харилцан адилгүй, хүн, мал, машин явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр авто тээвэр хийхгүй байхыг дээрх байгууллагынхан анхаарууллаа.
У.Сүрэн