Хятадын орон нутгийн засаг захиргаа зарагдаагүй орон сууцыг ашиглан өр төлбөрөө төлж байгаа тухай “The Wall Street Journal” (WSJ) мэдээлэв.
Тус сонин Хятадын Шинжаан-Уйгурын өөртөө засах орны байгалийн хийн нийлүүлэгчийг жишээ болгон дурджээ. Тус компани Чанжи хотын төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс нэгэн орон сууцны хорооллын дуусаагүй 260 байрыг төлбөр болгон хүлээн авчээ. Ийнхүү 25 сая ам.долларын өр барагдсан байна.
Хятадын Үндэсний санхүү, хөгжлийн хүрээлэнгийн ахлах судлаач Брюс Панг тус хэвлэлд өгсөн ярилцлагадаа өрийн дээрх хэлбэрийн төлөлт нь " юу ч өгөөгүйгээс ямар ч байсан хамаагүй дээр" гэжээ.