“Цас их орсон ч хангалттай хүрэлцэхээр давс, бодис нөөцөлсөн”
“Хүйтний эрч удахгүй чангарах нь. Шинэ эсгий авч, гэрээ дулаалдаг юм уу. Түлээ түлшээ эртхэн бэлдчихвэл амар юм даа. Хүүхдүүдийн өвлийн хувцас багадаад энэ жил шинийг л авах хэрэгтэй бололтой. Автобусны хүрэлцээ муу хойно хүүхдүүдээ аваад сургууль руу алхах болно. Тиймээс дулаан гутал авч өгье. Утаа, түгжрэлийн учрыг яаж олж, зохицож амьдарна даа. Өвлийг яажшуухан давдаг юм билээ” гэх яриа нийслэлийн нэгэн айлд өрнөж байв.
2024-09-11
Саппорогийн уулзвараас ГССҮТ-ийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилнэ
Ард Аюушийн өргөн чөлөөний гудамж буюу Саппорогийн уулзвараас ГССҮТ-ийн уулзвар хүртэлх авто замыг 9 дүгээр сарын 13-ны өдрийн 00:00 цагаас 16-ны өдрийн 05:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Энэ хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэх юм. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
2024-09-10
Зам засах ажлыг арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлүүлэх нь
Бүтээн байгуулалтын улирал шувтрах шахаж буй энэ үед нийслэлд харин авто зам засах ажил ид үргэлжилж байна. Өнгөрсөн хавар, зунжин шахам дорвитой ажил хийгээгүй атлаа замын ачаалал ихэсдэг намар цагт хаа сайгүй засвар хийх болсонд иргэд ихээхэн бухимдаж буй билээ.
2024-09-10
“Barilga еxpo”-гийн үеэр ипотекийн зээлээ шийдүүлэх боломжтой
Барилгын үзэсгэлэн яармагийг 36 дахь удаагаа энэ сарын 6-8-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулах нь. Өнөө жилийн экспог Монголд барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойн хүрээнд, орон сууцын эрэлт нэмэгддэг, бүтээн байгуулалтын ажил ид өрнөж буй цаг үед зохион байгуулахаараа онцлог аж.
2024-09-04
“Дүнжингарав” худалдааны төвийн урд уулзварыг гурван эгнээтэй болгоно
2010 онд ашиглалтад орсон “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар нь 6.5 метрийн өргөн хоёр эгнээ бүхий авто замтай. Үүнээс хойш ээлжит болон их засварын ажил хийгээгүй бөгөөд уулзвар орчимд замын хөдөлгөөний ачаалал их байдаг. Иймээс тус уулзварын авто замыг 10.5 метр өргөн, гурван эгнээтэй болгохоор шинэчилж байна. Мөн хоёр метрийн өргөн дугуйн зам, 1.5 метр өргөн явган хүний зам хийх юм.
2024-08-31
Гадаад зах зээлээс хөрөнгө босгож, гэр хорооллыг орон сууцжуулна
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул өнөөдөр гадаадын банк, санхүү, хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр Сэлбэ дэд төв төслийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж, санал солилцлоо.
2024-08-28
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг ирэх онд ашиглалтад оруулах нь
Урт цагаан худалдаа, үйлчилгээний төвийн суурин дээр цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг өчигдөр эхлүүллээ. Барилгын ажил хэзээ дуусаж, цэцэрлэгт хүрээлэнг ашиглалтад оруулах талаар албаныхнаас тодруулахад “Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн төслийн ажлыг эхлүүллээ. Бид барилга, байгууламжийн ажлаа энэ жилдээ багтаан бүрэн дуусгахаар төлөвлөж байна.
2024-08-26
Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэж байна
Өнгөрсөн зургаадугаар сараас Сэлбэ, Дунд гол дагуух мод бургасыг нүүлгэн шилжүүлэх, лаг хагшаасыг цэвэрлэх ажил эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 194.000 тонн шоо метр лаг хагшаасыг цэвэрлээд байна. Энэ хүрээнд НЗД-ын нэгдүгээр орлогч Н.Мандуул болон Геодези, Усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан нар СБД-ийн нэгдүгээр хороо, Дунд гол орчимд ажиллалаа.
2024-08-25
Төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчлэх үү
Төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчилж, орчин үеийн стандартад нийцсэн арена хэлбэртэй болгохоор олон улсын байгууллагын төлөөллийг урьж, урьдчилсан судалгааны ажлууд гүйцэтгүүлж байгаа талаар нийслэлийн ЗДТГ-аас мэдээлэв.
2024-08-20
Зарим чиглэлийн автобусыг хуучин “Драгон”-оос явуулж эхэлсэн нь зорчигчдыг төөрөлдүүлж байна
Тус байгууллагын цахим хуудсанд долоодугаар сарын 17-нд нийтэлсэн хуваариар бол Улаанбаатараас Дархан-Уул, Орхон, Булган, Мөрөн, Даланзадгад, Цогтцэций, Цагаан хад, Төв аймгийн Зуунмод, Батсүмбэр, Жаргалант, Сэлэнгийн Сүхбаатар, Улаан-Үд хүрэх автобус хуучин авто вокзалаас, бусад нь “Номин”-гийн болон “Тэнгэр плаза”-гийн зорчигч тээврийн төвөөс хөдөлж буй аж.
2024-08-20