Барилгын үзэсгэлэн яармагийг 36 дахь удаагаа энэ сарын 6-8-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулах нь. Өнөө жилийн экспог Монголд барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойн хүрээнд, орон сууцын эрэлт нэмэгддэг, бүтээн байгуулалтын ажил ид өрнөж буй цаг үед зохион байгуулахаараа онцлог аж. “Barilga еxpo-2024” үзэсгэлэн яармагт бүтээн байгуулалтын салбарт үйл ажиллагаа явуулж буй 300 орчим аж ахуйн нэгж, компани оролцох бөгөөд гаднах талбайд амины болон зөөврийн сууцын загвар, өргөх байгууламж, угсралтын материал зэрэгбүтээгдэхүүнийгтанилцуулах юм байна.
Иргэд, олон нийт тус үзэсгэлэнг зорьсноор шинэ болон захиалгын орон сууцуудын үнэ ханш, ашиглалт хэвийн байрнууд, нийслэлийн төсвөөр барьж буй, түрээслээд өмчлөх орон сууцын талаарх мэдээлэл авах боломжтой. Мөн барилгын сүүлийн үеийн материалууд, дэвшилтэт техник, технологитой танилцах, хаус, амины орон сууцуудаас худалдан авах, оролцогч аж ахуйн нэгжүүдийн хямдрал, урамшуулалд хамрагдах нь нээлттэй. Ташрамд, энэ үеэр Монголын ипотекийн корпорацаас орон сууцын зээлийн санхүүжилтийн талаар иргэд, үйлчлүүлэгчдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх юм байна. Нөхцөл, шаардлага хангасан иргэд ипотект шууд хамрагдах боломжтой орон сууцуудаас сонгон, зээлээ шийдүүлэх боломжийг давхар бүрдүүлсэн гэж зохион байгуулагчид хэллээ.