Явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн Замын хөгжлийн газраас Улаанбаатар хотын гурван байршилд газрын лед гэрлэн дохиог суурилуулж байна. Уг газрын гэрлэн дохио нь хотын замын хөдөлгөөнд оролцож явахдаа гар утаснаасаа харцаа салгахаа больсон иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилготой.
Тодруулбал,
• 1 дүгээр сургууль зүүн урд талын явган хүний гарц
• Төв шуудангийн уулзвар
• Гадаад хэргийн яамны уулзварт суурилуулж байна.
Өнөөдрийн байдлаар цахилгаан холболтын ажлууд дууссан бөгөөд энэ сарын 23-нд ашиглалтад оруулна.