Саппорогоос 25 дугаар эмийн сан хүртэл дулааны 11гд магистралийн 2Ф800 мм голчтой шугамыг 2Ф1000 мм голчтой болгож, 1.6 км хос шугамаар өргөтгөн шинэчлэх ажил энэ сарын 15-нд дуусна. Үргэлжлүүлэн нийслэлийн Замын хөгжлийн газраас уг байршилд 1.6 км авто зам барих юм. Саппорогоос 25 дугаар эмийн сан хүртэл дулааны 11гд магистралийн 2Ф800 мм голчтой шугамыг 2Ф1000 мм голчтой болгож, 1.6 км хос шугамаар өргөтгөн шинэчлэх ажил энэ сарын 15-нд дуусна. Үргэлжлүүлэн нийслэлийн Замын хөгжлийн газраас уг байршилд 1.6 км авто зам барих юм.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 390 гаруй км урттай дулааны шугам сүлжээ байдаг бөгөөд эдгээрийн ихэнх нь 30-60 жилийн насжилттай. Тодруулбал, эл 11гд магистраль шугам нь 1983 онд ашиглалтад орсон. Ийнхүү эхлэлээсээ төгсгөл хүртэл бүрэн шинэчлэгдсэн шугамуудад ирэх жилүүдэд засвар шинэчлэлт хийхдээ дулаан хязгаарлахгүй, байнгын ажиллагаатай байлгахаар арга хэмжээ авч ажиллаж байгааг албаныхан онцолж байлаа.
Үүнээс гадна Ард Аюушийн өргөн чөлөөний гудамж буюу Саппорогийн уулзвараас ГССҮТ-ийн уулзвар хүртэлх авто замыг 9 дүгээр сарын 13-ны өдрийн 00:00 цагаас 16-ны өдрийн 05:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Энэ хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэх юм. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.