Улаанбаатар-Мөрөн чиглэлийн нислэгт урамшуулал зарлажээ
Хөвсгөл аймгийн ЗДТГ, МИАТ ТӨХК орон нутгийн аялал жуулчлалыг дэмжиж, зорчигчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Хөх сувдын орноор аялах сар” урамшууллын хөтөлбөр зарлажээ. Үүний хүрээнд МИАТ ТӨХК Монгол орны хоймор нутаг руу энэ сард зорчих иргэдэд хоёр төрлийн урамшуулал санал болгож буйаж. Найз нөхөд, хамт олноороо явж буй хүмүүсийг “3+1” хөтөлбөрт хамруулж, дөрвөн хүн тутмын нэгийг нь тийзийн үнээс чөлөөлөх гэнэ. Мөн насанд хүрсэн хоёр хүнтэй хамт зорчих 1-2 хүүхдийг үнэгүй явуулахаар болжээ. Урамшуулалд хамрагдсан хүмүүс зөвхөн үйлчилгээний такс буюу нисэх буудлын хураамж төлөх нь. Улаанбаатар-Мөрөн чиглэлийн нислэгээр нэг талдаа зорчих үнэ өдгөө 194 000 төгрөг буй бол хоёр талынх нь 381 500 байна.
2023-11-09
Иргэд виз мэдүүлэхдээ төрийн байгууллагаас лавлагаа авах гэж цаг алдахгүй нь
Тодруулбал, иргэд виз мэдүүлэхдээ төрийн байгууллага руу явахгүй, ТҮЦ машин болон “E-Mongolia” системээс лавлагаа авах гэж цаг алдахгүй болох нь. Үүний хүрээнд БНСУ-ын виз мэдүүлгийн үйлчилгээний байгууллага болох “Chingiss journey” компанид lavlagaa.e-mongolia.mn систем нэвтрүүлжээ. Ингэснээр иргэд гадаад улсын виз мэдүүлэхдээ өөр тийш явж, түгжрэлд орж, дараалалд зогсон цаг алдахгүй нь. Цаашид төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд виз мэдүүлгийн бусад байгууллагад дээрх lavlagaa. e-mongolia.mn системийг нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Төрийн болон хувийн байгууллагууд мэдээлэл солилцоход зориулсан энэхүү системийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нээсэн юм. Одоогоор төрийн болон хувийн хэвшлийн 15 байгууллагын 87 үйлчилгээг уг системд нэвтрүүлээд байгаа гэнэ.
2023-11-09
Эрсдэлийн үндэсний форум” болох нь
Улс оронд тулгарч болзошгүй нийгэм, эдийн засаг, гамшгийн эрсдэлүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга замын талаар хэлэлцэн, шийдлийг эрэлхийлдэг эл форумд төр, иргэний нийгмийн болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүүхдийн сан, Хүн амын сан, ДЭМБ, МУЗН зэрэг байгууллагын 1500 гаруй төлөөлөл оролцох нь. Энэ удаа гамшгийн эрсдэл нэмэгдэж буй, түүнээс урьдчилан сэргийлэх аргууд, гамшгаас хамгаалах бэлэн байдал ба хамтын ажиллагаа, эдийн засгийн эрсдэл, түүнийг удирдах, барилга, дэд бүтцийн салбарын эрсдэлийг бууруулах бодлого, арга хэмжээний талаар хэлэлцэх гэнэ. Өнгөрсөн жилүүдэд уг форумыг “Мандал санхүүгийн нэгдэл” зохион байгуулж иржээ.
2023-11-08
Галт тэрэгний тасалбараа хэдийд ч буцаах боломжтой
Буцаасан тасалбарын үнийн дүнгээс 10 хувийг суутган, ажлын тав хоногийн дотор зорчигчийн дансанд шилжүүлэх гэнэ. Насанд хүрээгүй хүүхдийн тасалбарыг эцэг, эх болон асран хамгаалагчийн хүсэлтээр буцаах нь. Цахим тасалбарын буцаалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 21-242472 дугаарын утсаар аваарай. Түүнчлэн олон улс, орон нутгийн зорчигчийн галт тэрэгний гуравдугаар тасалгааны суудлын тасалбарыг ганцаараа явж буй эмэгтэй зорчигчдод зориулан худалдахаар программ хангамждаа нэмэлт, өөрчлөлт оруулсныг “Улаанбаатар төмөр зам”-аас мэдээлжээ. Уг зохицуулалтыг өнгөрсөн сарын 18- наас эхлэн мөрдөж буй гэнэ.
2023-11-03
“Тээврийн долоо хоног 2023” олон улсын форум зохион байгуулна
Үүнээс гадна Олон улсын тээврийн форумаас (ITF) “Азийн бүсийн өндөр түвшний хоёр дахь удаагийн яриа хэлэлцээ”-г зохион байгуулахын зэрэгцээ төмөр зам, иргэний нисэх, авто зам, авто болон далайн тээвэр, хуурай боомтын асуудлаар Засгийн газраас баримталж буй бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээ, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын хамтран ажиллагч байгууллагууд, хөрөнгө оруулагчдад танилцуулах гэнэ. Тээврийн салбарын нүүрсхүчлийн хийг бууруулах, байгаль орчин, нийгэмд ээлтэй санаачилга, сүүлийн үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн талаар болон зам, тээврийн үйлчилгээний тогтвортой байдал, хүртээмжийг сайжруулах чиглэлээр олон улсын сайн туршлагаас хуваалцахыг зорьж байгаа аж.
2023-11-03
Агаарын тээврийн компаниуд хүүхдэд зориулсан урамшуулал зарлалаа
МИАТ ТӨХК энэ сарын 11-нээс ирэх сарын 31-ний хооронд хүүхэд багачуудад зориулсан урамшууллын хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсноо зарласан. Энэ хугацаанд Бээжин чиглэлд гэр бүлээрээ зорчих хүмүүс 0-11 насны нэг хүүхдээ тийзийн төлбөрөөс чөлөөлөх боломжтой болж буй. Тэгвэл “Хүннү эйр” компани Улаанбаатар-Алматы чиглэлийн нислэгээр нэг айлын хоёр хүүхдийг үнэгүй тээвэрлэх хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Сурагчдын амралт угтан зарласан уг урамшууллаа тэд ирэх оны гуравдугаар сар дуустал үргэлжлүүлэх нь. Эдгээр хөтөлбөр нь тухайн чиглэлүүдэд эцэг, эх, асран хамгаалагчтайгаа зорчих хүүхдүүдэд л хамаатай юм.
2023-11-01
2024 онд аялахад тохиромжтой улсаар Монголыг нэрлэлээ
Аялал жуулчлалын мэдээллийн “Lonely planet” компаниас 2024 онд аялахад тохиромжтой тус бүр 10 улс, хот, бүс нутгийг нэрлэжээ. Үүнээс аялахад тохиромжтой 10 улсын нэгдүгээрт Монголыг эрэмбэлсэн байна. Өргөн уудам орон зай, адал явдал, өвөрмөц соёлыг эрэлхийлэгчдэд Монгол Улсад санал болгох зүйл олон бий гэдгийг тус компаниас онцолжээ.
2023-10-27
“Чөлөөт агаарын зайн хэрэгжилт” форум болно
Тус форумд Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA), Иргэний агаарын навигацын үйлчилгээний байгууллага (CANSO), Холбооны нисэхийн захиргаа (FAA) зэрэг олон улсын болон дотоодын агаарын тээвэрлэгч, нислэгийн хөдөлгөөний менежментийн техник, технологи үйлдвэрлэгч оролцох юм байна. Мөн салбарын мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчид цуглан чөлөөт агаарын зайн хэрэгжилтийн өнөөгийн түвшин, боломж, сорилтуудын тухай хэлэлцэж, цаашдын чиг хандлага, агаарын навигацын сүүлийн үеийн ололт, хөгжил, дэвшлийн талаар туршлага солилцоногэдгийгЗТХЯ-наас мэдээллээ. Энэхүү олон улсын форумыг Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил”, салбарын яамны “Тээврийн долоо хоног” арга хэмжээний хүрээнд зохион байгуулах юм.
2023-10-25
888 мянга гаруй иргэн тоон гарын үсэг авчээ
Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-аас 16-гаас дээш насны иргэдэд 2022 оны тавдугаар сарын 2-ноос эхлэн тоон гарын үсэг олгож эхэлсэн билээ. Иргэд тоон гарын үсгээ улсын бүртгэлийн салбар нэгж, тус байгууллагын болон ХААН банкны өөртөө үйлчлэх машинаас авах боломжтой. Тоон гарын үсэг хэрэглээнд нэвтрүүлснээр цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хоорондоо цахим хэлбэрээр гэрээ хэлцэл хийх, албан байгууллагад өргөдөл, гомдол гаргах, банк санхүү, даатгалын байгууллагуудтай цахимаар харилцах гэх мэт боломж нээгдэж, зардал хэмнэх болсон.
2023-10-24
Монгол Улсын жолооны үнэмлэхээр Люксембургт машин барьж болно
Ингэснээр манай улсын жолооны үнэмлэхийг Люксембургийнхтэй дүйцүүлэн солих боломж бүрдэж буй юм. Өөрөөр хэлбэл, тус улсад оршин суух зөвшөөрөл авах өдрөөс өмнө Монголоос жолооны үнэмлэхээ авсан иргэн дахин шалгалт өгөхгүйгээр тэнд машин барих эрхтэй болжээ. Энэхүү санамж бичиг нь А, В ангилал буюу мотоцикл, дээд жин нь 3500 кг-аас ихгүй, жолоочоос гадна наймаас доош зорчигч тээвэрлэх зориулалттай тээврийн хэрэгсэл барих эрх бүхий жолооны үнэмлэхэд хамаарах юм.
2023-10-20
Нийслэлийн хэмжээнд цэрэг татлага зохион байгуулна
Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Бид батлан хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэхээр бэлтгэл ажлыг хангаад байна. Иргэд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан бичиг баримт, цэргийн үүрэгтний үнэмлэхтэйгээ Цэрэг татлагын товчоонд ирэх шаардлагатай. Мөн цэрэгт татагдах боломжгүй хувийн шалтгаанаа өргөдлөөр бичиж, цэргийн байранд очиж шийдүүлнэ. Санаатай болон санаандгүйгээр тогтоосон газар, заасан цагт очоогүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авдаг. Энэ нь коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор 2020, 2021 онд хэрэгжээгүй. Харин өнгөрсөн жилийн хавраас хариуцлага ногдуулж эхэлсэн” хэмээлээ. Цэрэг татлагыг дүүрэг бүрд нэг байршилд зохион байгуулах нь.
2023-10-17
Хайнань руу “Хүннү эйр” тогтмол нислэг үйлдэх нь
БНХАУ-ын Хайнань руу “Хүннү эйр” компани ирэх сараас эхлэн тогтмол нислэг үйлдэхээр болжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал П.Мөнхжаргал Хайнань арлын Хайкоу хотын нисэх буудлын захиргаа болон холбогдох албан тушаалтнуудтай хэлэлцээр хийн ийнхүү нислэг үйлдэхээр тохиролцсоныг ЗТХЯ-наас мэдээлэв. “Хүннү эйр”-ийн зүгээс Улаанбаатар-Хайкоу Мейлан-Улаанбаатар чиглэлийн нислэгийн бэлтгэл ажлыг эхлүүлжээ.
2023-10-17
Дөрвөн аймгийн нисэх буудлыг өргөжүүлэх нь
Концессын сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой хувийн хэвшлийнхэнтэй хийсэн уулзалтын үеэр ЗТХЯ-наас зам, тээврийн салбарын ажлууд нь хөрөнгө оруулалт ихээхэн шаарддаг. Тиймээс төрд дарамт багатай, хувийн хэвшлээ дэмжин оролцуулах бодлого баримталж буйгаа илэрхийлжээ. ИНЕГ-аас мэдээлснээр эхний ээлжид концессын сонгон шалгаруулалт зарласан дээрх дөрвөн нисэх буудлыг худалдаа, тээвэр ложистик, аялал жуулчлалын чиглэлээр бүс нутагтаа олон улсын зангилаа төв болгон хөгжүүлэх бүрэн боломжтой аж.
2023-10-16
“Дэлхийн авьяас, ур чадварын тайлан”-д Монгол Улс 64 орноос сүүл мушгижээ
Үүнд Монгол Улс ерөнхий 23.18 оноотойгоор 64 улсаас хамгийн сүүлд жагссан аж. Уг тайланд манай улс хөрөнгө оруулалт, хөгжлийн хүчин зүйлээр 61, эрүүл мэндийн дэд бүтцийн хүртээмжээр62, авьяас, ур чадвартай мэргэжилтэн, ажиллах хүчийг ажиллуулах нээлттэй, бэлэн байдал болон бага боловсролын сурагч, багшийн харьцаа, хүн амынх нь амьдралын чанараар63, их сургуулийн олгож буй боловсролын түвшнээр 64 дүгээрт эрэмбэлэгдсэнийг ЭЗБӨЧСТ- өөс онцлов. Сонирхуулахад, авьяас, ур чадварын тайланд Швейцар тэргүүлж, араас нь Люксембург, Исланд, Бельги, Нидерланд бичигдсэн бол Венесуэл 62, Бразил 63 дугаарт жагсжээ.
2023-10-16
Хүүхдийн галт тэрэг аялуулах нь
“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Аялал жуулчлалын төвөөс тусгай хөтөлбөртэй, хүүхдийн галт тэрэгний аяллыг өнөөдөр болон энэ сарын 20-нд зохион байгуулахаар товложээ. Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор уг аяллыг зохион байгуулж буй гэнэ. Улаанбаатар-Дархан-Уул-Улаанбаатарын чиглэлийн уг аяллын хөтөлбөрт Дархан-Уул аймгийн музей, “Дархан-50” цогцолбор, “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн, Хүүхдийн парк зэргийг үзүүлэх арга хэмжээг багтаажээ. Хүүхдүүд эцэг, эх, асран хамгаалагчийн хамт аялалд оролцох бөгөөд хоёр шөнө нэг өдөр үргэлжлэх гэнэ. Аяллын үнэ нь 155 000 төгрөг юм байна.
2023-10-13
БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар эмэгтэй хүн томилжээ
БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар эмэгтэй хүн томилжээ. Тэрбээр тус улсын Гадаад хэргийн яамны Азийн газрын дэд захирал Шэнь Минжуань аж. Хятадын мэдээллийн эх сурвалжуудад дурдсанаар Шэнь Минжуань Бээжингийн их сургуулийг төгссөн, Бүгд Найрамдах Индонез Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яаманд нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Мөн тэрбээр дэд захирал болохоосоо өмнө Азийн газрын Зүүн өмнөд Азийн хэлтсийн даргын алба хашиж байсан аж.
2023-09-25
“Их тойруу” төвд улсын бүртгэлийн үйлчилгээний цэг нээжээ
Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт байрладаг “Их тойруу” худалдааны төвийн нэгдүгээр давхарт улсын бүртгэлийн үйлчилгээний цэг нээжээ. Тус цэг ирэх даваа гаргаас эхлэн иргэдэд үйлчилж эхлэх нь. Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлснээр төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах үүднээс уг ажлыг хэрэгжүүлжээ. Түүнчлэн уг цэг нь амралтын өдөр буюу бямба гарагт 10.00-18.00 цагт ажиллахаараа онцлогтой аж. Харин лхагва, ням гарагт амрах юм байна. Иргэд эндээс улсын бүртгэлтэй холбоотой бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой. Ташрамд дурдахад, нийслэлийн хэмжээнд одоогоор улсын бүртгэлийн 30 цэг бий гэнэ.
2023-09-21