МИАТ ТӨХК энэ сарын 11-нээс ирэх сарын 31-ний хооронд хүүхэд багачуудад зориулсан урамшууллын хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсноо зарласан. Энэ хугацаанд Бээжин чиглэлд гэр бүлээрээ зорчих хүмүүс 0-11 насны нэг хүүхдээ тийзийн төлбөрөөс чөлөөлөх боломжтой болж буй. Тэгвэл “Хүннү эйр” компани Улаанбаатар-Алматы чиглэлийн нислэгээр нэг айлын хоёр хүүхдийг үнэгүй тээвэрлэх хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Сурагчдын амралт угтан зарласан уг урамшууллаа тэд ирэх оны гуравдугаар сар дуустал үргэлжлүүлэх нь. Эдгээр хөтөлбөр нь тухайн чиглэлүүдэд эцэг, эх, асран хамгаалагчтайгаа зорчих хүүхдүүдэд л хамаатай юм.
Бэлтгэсэн: Н.Мишээл