“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг энэ сарын 1-нээс эхлэн цахимаар тасалбар худалдан авсан иргэд өдөр, шөнийн алинд ч буцаах боломж бүрдүүлжээ. Гэхдээ тухайн галт тэрэг аялахаас багадаа 24 цагийн өмнө eticket.ubtz.mn цахим хуудсаар дамжуулан буцаах хүсэлт илгээх ёстой юм байна. “УБТЗ тасалбар- UBTZ ticket” аппликэйшн болон eticket. ubtz.mn вэб сайтаар худалдан авсан тасалбарыг ийнхүү буцаах боломжтой аж. Буцаасан тасалбарын үнийн дүнгээс 10 хувийг суутган, ажлын тав хоногийн дотор зорчигчийн дансанд шилжүүлэх гэнэ. Насанд хүрээгүй хүүхдийн тасалбарыг эцэг, эх болон асран хамгаалагчийн хүсэлтээр буцаах нь. Цахим тасалбарын буцаалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 21-242472 дугаарын утсаар аваарай. Түүнчлэн олон улс, орон нутгийн зорчигчийн галт тэрэгний гуравдугаар тасалгааны суудлын тасалбарыг ганцаараа явж буй эмэгтэй зорчигчдод зориулан худалдахаар программ хангамждаа нэмэлт, өөрчлөлт оруулсныг “Улаанбаатар төмөр зам”-аас мэдээлжээ. Уг зохицуулалтыг өнгөрсөн сарын 18- наас эхлэн мөрдөж буй гэнэ.
Бэлтгэсэн: М.Оч