Шүүгчийн тангараг өргөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны долдугаар сарын 8-ны өдрийн 155 дугаар зарлигаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд Амгалансүрэнгийн Мөнх-Өлзийг томилж, шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг өнөөдөр “Монгол Улсын шүүхийн шүүгчийн тангараг өргөх журам”-д заасны дагуу зохион байгууллаа.
2022-07-19
Харьяаллын бус хүүхдийг цэцэрлэгт элсүүлж, хахууль авчээ
Шүүгдэгч Б.Н болон түүний өмгөөлөгч нараас “хандив авч, цэцэрлэгийн үйл ажиллагаанд зарцуулж, зохих журмын дагуу тайлагнасан нь гэмт хэрэг биш” гэх боловч цэцэрлэгийн эрхлэгч Б.Н нь иргэн О.Х-ээс анх 500 мянган төгрөгийг байгууллагын бус, өөрийн хувийн нэрийн дансаар хүлээн авсан, уг мөнгийг хувийн хэрэгцээндээ зориулж захиалсан тавилгын үнийг төлөх зорилгоор өөр байгууллагын дансанд шилжүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдсон тул энэ үйлдэл нь албаны үүргээ хувийн зорилгодоо ашигласан гэмт хэрэг мөн гэж шүүх үзсэн байна.
2022-07-18
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаалд 4000 гаруй алба хаагч оролцлоо
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан Цэргийн ёслолын жагсаалд БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, ШШГЕГ, ТТХГ, ТЕГ, ЦЕГ, ДЦШ, ХЗЦК, АЦК, ТХЦК, ҮБХИС, ДХИС гэсэн 14 байгууллагын 4000 гаруй алба хаагч оролцлоо
2022-07-10
Төрийн далбааны өдрөөр 4000 цэрэг жагсана
Цэргийн ёслолын жагсаалд БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, ШШГЕГ, ТТХГ, ТЕГ, ЦЕГ, ДЦШ, ХЗЦК, АЦК, ТХЦК, ҮБХИС, ДХИС гэсэн 14 байгууллагын 4000 гаруй алба хаагч оролцоно
2022-07-04
Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлав
АТГ-ын хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 25 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалт, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 228 дуудлага хүлээн авчээ.
2022-07-01