Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд Амгалансүрэнгийн Мөнх-Өлзийг томилжээ. Тус шүүхээс өнөөдөр “Монгол Улсын шүүхийн шүүгчийн тангараг өргөх журам”-д заасны дагуу шүүгчийн тангараг өргөх ёслол зохион байгууллаа.
Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг тус шүүхийн Тамгын газрын дарга Н.Батхүү удирдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулан шүүгч тангараг өргөснөөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 38 дугаар зүйлийг 38.1-т зааснаар А.Мөнх-Өлзий шүүгчийн бүрэн эрх нь эхэлж байна. Уг шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Б.Адъяасүрэн шинхэн шүүгчид баяр хүргэж, амжилт хүслээ.