Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар нэн чухал асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Тодруулбал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдааныг явуулах дэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тодорхой болгох асуудлаар шүүх бүрэлдэхүүнээс гаргасан саналыг хэлэлцэв.
Хяналтын шатны шүүх сахилгын хэргийг шийдвэрлэхэд Шүүхийн тухай хуулийн уг харилцааг тухайлан зохицуулсан зохицуулалтаас гадна, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хяналтын журмаар хэргийг хянан хэлэлцэх зохицуулалтыг баримтална гэж үзэв.