Үндэсний их баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөнийг хэрхэн зохион байгуулах талаарх мэдээллийг ТЦА-аас өглөө.
Долдугаар сарын 11-12-нд
- Хоум плаза төвийн баруун хойд уулзварыг зүүнээс баруун чиглэлд
- Имарт төвийн уулзварыг зүүнээс баруун чиглэлд
- Тэмээтэй хөшөөний уулзварыг баруунаас чиглэлд
- Наадам центрийн баруун урд уулзварыг урдаасаа хойд чиглэлд
- Энхтайваны гүүрний баруун доод Петровисын уулзварыг баруунаас зүүн чиглэлд
- Нарны замаас Төв цэнгэлдэх руу холбогдсон нүхэн гарцны урд чиглэлд хөдөлгөөнийг хязгаарлана.
Тус хязгаарлалтын бүсэд оршин суух Хан-Уул дүүргийн 15, 18 дугаар хорооны иргэд тусгай зөвшөөрөлд заасан санамжийн дагуу хөдөлгөөнд оролцох бөгөөд иргэний үнэмлэх, байрны гэрчилгээ, орон сууц захиалгын гэрээ, худалдах, худалдан авах гэрээ, түрээсийн гэрээний аль нэгийг зөвшөөрлийн хамт авч явна. Зөвшөөрлийг тухайн орон сууцны СӨХ-ноос авах юм.
Хязгаарлалтын бүсэд зорчих тээврийн хэрэгсэл нь А, Д, Ж, Ү гэсэн тусгай зөвшөөрлөөр зорчино.
- А, Д зөвшөөрөлтэй иргэд Наадам центрийн зогсоолд,
- Ж зөвшөөрөлтэй иргэд Говийн Од ХХК-ийн зогсоолд
- Ү зөвшөөрөлтэй иргэд Отбар Суруга ХХК-ийн зогсоолд
- Г зөвшөөрөлтэй иргэд Дүнжингарав худалдааны төвийн зогсоолд машинаа байрлуулна.
"Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд 19 орчим хотхон бий. Эдгээр хотхоны иргэд тухайн Сууц Өмчлөгчдийн Холбооноос /СӨХ/ зөвшөөрлөө авна. Зөвшөөрлөөс гадна хамт иргэний үнэмлэх, орон сууц түрээсэлж байгаа бол түрээсийн бичиг, орон сууцны гэрчилгээний аль нэгийг авч замын хөдөлгөөнд оролцох боломжтой.