Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хууль ёс

Агаарын бохирдлоос болж хохирсон хүүхдүүдэд нөхөн олговор олгохыг шаардана

Угаарын хордлого тархинд нөлөөлж мартамхай болох, ой санамж муудах гэх мэт үр дагаварт хүргэдэг аж. Тухайлбал, манай улсын тав хүртэлх насны хүүхдүүдийн эрүүл мэнд, нас баралтын шалтгааныг амьсгалын замын өвчлөл тэргүүлж буй. Улмаар өвлийн улиралд хүүхэд 4-5 удаа ханиад хүрдэг. Нэг удаагийн эмчилгээнд дунджаар 200-300 мянга, өвлийн турш 1-1.2 сая төгрөг зарцуулдаг. Эмч нар энэ мөнгөн дүнтэй дүйцхүйц нөхөн олговрыг 0-5 насны бүх хүүхдэд олгохыг шаардаж, нэхэмжлэл гаргаж байгаагаа ийн мэдээллээ.
2024-01-17

Шүүхийн захиргааны албан хаагчид тангараг өргөлөө

Шүүхийн захиргааны алба хэмээх хаалгыг нээж, цаана нь буй өндөр хариуцлага, ёс зүй, сахилга батыг сахих хүндтэй үүрэг хүлээж буй Та бүхэнд баяр хүргэе
2024-01-17

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууныг огцруулахыг шаардав

“Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууныг албан тушаал эрх мэдлийн давуу байдлаа ашиглаж, их хэмжээний мөнгө угаасан” хэмээн Murch.mn сайтын сэтгүүлчид мэдээллээ.
2024-01-17

Намын бүртгэлтэй холбоотой өргөдлүүдийг буцаалаа

Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаас намын бүртгэлтэй холбоотой дараах өргөдлүүдийг буцааж шийдвэрлэв.
2024-01-17

Япон улсын Хууль зүйн яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа нар Япон улсын Хууль зүйн яамны Судалгааны нэгдсэн хүрээлэн (RTI)-ийн  Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал Шинтаро Найто, профессор Кэйсүкэ Гото нарын төлөөлөгчдийг 2024 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч уулзлаа.
2024-01-16

Прокурорт 737 хэрэг хянагдаж байна

Прокурорын байгууллага 2024 оны нэгдүгээр сарын 08-наас 12-ны өдрийг хүртэл хугацаанд шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулахаар 2, ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой 6,  эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан 428 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1042 гомдол, хүсэлтийг хяналаа.
2024-01-16

Эрүүгийн 831 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдах албан тушаалтанд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
2024-01-15

ГИХГ-ын албан тушаалтан Хятадын 24 хүнд Монголд амьдрах виз гарган өгснийхөө хариуд хахууль авчээ

Прокурорын байгууллага 2024 оны 1 дүгээр сарын 08-наас 12-ны өдрүүдэд 190 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.
2024-01-15

Эрхчөлөөг хэрэгжүүлэгч нам Улсын дээд шүүхэд гаргасан өргөдлөө буцаан авав

Эрхчөлөөг хэрэгжүүлэгч намаас “намын дүрэмд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх”-ээр гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан материалуудаа буцаан авах тухай” хүсэлтийг өнөөдөр 2024 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр ирүүлжээ.
2024-01-12

Хүүхдийн эрхийг зөрчсөн 60 орчим гомдол ХЭҮК-т ирүүлжээ

Сургуулийн удирдлага болон боловсролын байгууллагад ХЭҮК-ын шаардлага, зөвлөмжийг хүргүүлсэн. Саяхан нэр бүхий сургуулийн төгсөх ангийн сурагчийг үндэслэлгүйгээр хассан гэсэн гомдол хүлээж авлаа. Үүний дагуу ажиллан эвлэрүүлэн зуучилснаар тухайн хүүхдийг сургуульд нь буцааж оруулсан. Төгсөх буюу 12 дугаар ангийн хүүхдийн сурч боловсрох, хөгжих эрхийг нь тасалдуулсан гэсэн дүгнэлтэд хүрч буй. Түүнээс гадна орон нутгийн алслагдсан сумуудын сургуулийн орчин нөхцөл нь хүүхдийн эрхийг зөрчиж буй талаарх гомдол цөөнгүй. Үүний дагуу сургууль болон мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн 128 дотуур байранд төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн. Уг шалгалтын дүнг илтгэлдээ тусган, холбогдох арга хэмжээг шат шатанд хэрэгжүүлж байгаа” гэв. 
2024-01-12

 “Татварын хөнгөлөлт, урамшуулалтай холбоотой заалтуудыг хассан байна”

МҮХАҮТ-ын зүгээс өмнө нь хуулийн төслөөр бизнес эрхлэгчдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, 60 орчим саналыг хууль санаачлагчдад хүргүүлжээ. Тэдгээр саналын заримыг нь хуулийн төсөлд тусгасныг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин дурдаад, “Бизнес эрхлэгчдийн дунд хийсэн судалгаагаар хамгийн эхний чухал алхам бол хууль, эрх зүйн орчныг сайжруулах явдал” хэмээн дүгнэснийг санууллаа. 
2024-01-12

“Жолоочийн шийтгэлийг чангатгах нь авлига газар авах шалтгаан болох вий”

Үүнээс гадна зөрчил гаргасан жолоочийг торгохтой холбоотойгоор хэд хэдэн өөрчлөлт ч оруулсан байна. Тухайлбал, торгуулиа тогтоосон хугацаанд төлбөл 50 хувиар хөнгөрүүлнэ. Харин хуульд заасан хугацаанд буюу 15 хоногт багтаан төлөөгүй бол 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх нь. Цаашлаад торгуулиа төлөөгүй удсан жолоочоор нийтэд тустай ажил хийлгэж ч магадгүй аж. 
2024-01-11

"Хүүхэд, залуус эрхээ мэддэг, хамгаалж чаддаг, үүргээ биелүүлдэг байхыг хүсэмжилж байгаа нь илт харагдсан"

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хүний эрхийн боловсролыг дэмжих, түгээх чиг үүргийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүний эрхийн сургагч багш бэлтгэн сурагчдад хүний эрхийн боловсрол олгох сургалтыг тасралтгүй зохион байгуулж байна.
2024-01-11

Төв цэвэрлэх байгууламж руу химийн бодистой хаягдал ус нийлүүлж байсан газруудыг шалгуулна

Хан-Уул дүүргийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Туул голын сав газрын дагуу үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж, хаягдал бохир ус гаргаж буй аж ахуйн нэгж байгууллагуудыг Ус, сувгийн удирдах газартай хамтран шалгаж, холбогдох арга хэмжээг авлаа.
2024-01-10

Н.Өнөрцэцэгийг хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор хууль ёсны дагуу ажилласан гэж дүгнэжээ 

ХЭҮК-ын дэргэдэх Хүний эрх хамгаалагчийн хороо Zarig.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй холбогдох асуудлаар гаргасан дүгнэлтээ танилцууллаа. Тус хороо “Сэтгүүлчийн иргэд, олон нийтэд түгээсэн мэдээ мэдээлэл, түүнд холбогдох баримтуудыг шинжлэн судлахад хуулиар нууцад хамааруулснаас бусад мэдээ мэдээллийг хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор төрийн байгууллага, хуулийн этгээдээс хуульд заасан аргаар олж авч, хэвлэн нийтэлсэн нь Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зөвшөөрсөн үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлтэй байна.
2024-01-10

Ховд аймгийн шүүхийнхэн авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэв

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас 2024 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт хийлээ.
2024-01-10

АТГ-аас Хувийн ашиг сонирхол, хөрөнгө оруулгын мэдүүлгийг авч эхэллээ

АТГ төрийн болон нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтнуудын хөрөнгө оруулгын мэдүүлгийн мэдээллийг авч эхэллээ. Оны эхний өдрөөс эхэлсэн энэхүү үйл ажиллагааны хүрээнд нэгдүгээр сарын 10-нд нэрсийн жагсаалтыг шинэчлэн эцэслэн гаргах талаар мэдээллээ.
2024-01-09

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг болно

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо болон Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс “Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг 2024 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн 12.00 цагт Төрийн ордонд зохион байгуулна.
2024-01-09