Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас 2024 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт хийлээ.
Сургалтад Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо. Тус сургалтыг Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, ХАСХОМ гаргахад анхаарах асуудал зэрэг сэдвүүдээр орлоо. Энэхүү сургалт нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны дотор нийтийн албан тушаалтнууд ХАСХОМ гарган өгөх ажлыг идэвхжүүлэх, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулийг хэрэгжүүлэн ажиллахад ач холбогдолтой сургалт боллоо.